Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын нээлтэд Ши Жиньпин дарга оролцож, илтгэл тавив
2019-05-16 17:14:40 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ  Энэ сарын 15-нд Ази тивийн 47 улс, 5 тивээс хүрэлцэн ирсэн зочид, Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцон, Азийн соёл иргэншлийн хөгжил дэвшлийн талаар ярилцаж, Азийн хамтын ажиллагааны мэргэн ухааныг хэлэлцэн, соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлэх, Азийн болоод хүн төрөлхийтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах суурийг тавив.

Ши Жиньпин дарга Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын нээлтийн ёслолд оролцох үеэр хэлэхдээ Ази тив нь хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал эх булаг болохыг онцлоод янз бүрийн соёл иргэншил нь бие биенээ нөхөж, Азийн соёл иргэншлийг бичсэн байдаг. Торгоны зам, Цайны зам зэрэг эртний худалдааны зам нь торго, цай, шаазан, уран зураг, уран баримал зэрэг нь Азийг алдаршуулсан болохыг тэмдэглэв.

Тэрээр цааш, “Эдүгээ "Нэг бүс-Нэг зам", "Европ, Азийн эдийн засгийн холбоо" зэрэг санаачилга нь соёл иргэншлийн солилцооны замыг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбар дахь улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн, Азийн соёл иргэншил нь өөрийн хөгжил болон дэлхий нийтийн соёл иргэншлийн солилцоонд улам хүчирхэгжиж байна.

Өнөөдөр Азийн олон янзат шинж чанар нь одоо ч гэсэн маш их алдартай, өөр өөр соёл иргэншил, өөр өөр үндэстэн, өөр өөр шашин харилцан ууссан олон өнгө бүхий Азийн гэр бүл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилтэд нэн чухал хувь нэмэр оруулсаар байна” хэмээв.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124503743