Ши Жиньпин тэргүүн хатагтайн хамт Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцох гадаадын зочдыг хүлээн авав
2019-05-15 09:42:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ

Энэ сарын 14-нд Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюаний хамт Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын зочдыг хүлээн авав.

Тэрээр: Хятадын соёл иргэншил 5000 жилийн түүхэнд тасралтгүй уламжлан хөгжиж ирсэн. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш, Хятад улс уламжлалт соёлыг хамгаалж хөгжүүлэн, гадаад дотоодын соёл иргэншлийн солилцоог ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Бид Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулж, янз бүрийн соёл зэрэгцэн оршиж, соёл иргэншлийн солилцоог ахиулан, бие биеэсээ туршлага хуримтлуулахыг эрэлхийлнэ. Энэ хурлаар шинэ гараа болгож, сэтгэлээ нэгтгэн, гар гараа холбож, олон улсын соёл иргэншлийг солилцоо хийж, харилцан суралцах явцад улам хөгжүүлнэ хэмээн онцолжээ.

Дин Шюешян, Сүнь Чүньлань, Ян Жечы, Хуан Күньмин, Сай Чи, Ван И, Ли Бинь, Хэ Лифэн нар хүлээн авалтын арга хэмжээнд оролцожээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124495693