Соёл иргэншлийн харилцан солилцооны дундаас хамтдаа хөгжих гарцыг хайна
2019-05-13 15:44:59 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал ирэх сард Бээжин хотноо болно. Энэ нь Ази тивийн соёл иргэншлийн чуулга, Азийн зөвшилцлийг нэгтгэсэн өргөн дэлгэр уулзалт болно. Энэхүү чуулга уулзалт нь Ази тив цаашлаад дэлхий дахины соёл иргэншлийн хөгжил дэвшилд томоохон хүчин зүйл болох тул Ази болон дэлхийн ард түмнүүдийн дунд хүлээлт бий болгоод байна.

Соёл иргэншил нь байгалийн өгөгдөл, тэр тусмаа урт удаан амьдрал тэмцлийн явц дахь хуримтлал юм. Дэлхий дахинд олон өнгөөр солонгорсон соёл иргэншил байдаг. Хүн төрөлхтний хөгжин дэвшсэн мянга мянган жилийн түүхийн их урсгалд, соёл иргэншил бүр өөр өөрийн тод гэгээн онцлог байдлаараа үеэс үед тасралтгүй уламжлагдан, нэг угсаатан, нэг төр улс болон бусад соёл иргэншилд гүн нөлөөлж байдаг. Өөр өөр соёл иргэншлийн оршин тогтнол ба харилцан ойлголцол нь олон өнгөөр алагласан дүр зургийг бүтээж, дэлхий дахиныг хөгжин цэцэглэсэн, эх тайван, амар амгалан орон болгоход үр өгөөжөө өгсөөр байна. Харилцан солилцох, бие биес рүүгээ улам дөхөх нь улс хоорондын шаардлага болохоор үл барам дэлхийн соёл иргэншлүүдийн зайлшгүй шаардлага мөн. Үүсэл гарал, бүс нутаг, ойлголцлын зөрөөнөөс болж, дорно өрнийн соёл иргэншлийн хооронд, зарим бүс нутгийн соёл иргэншлийн хооронд, магадгүй бас зарим соёл иргэншлийн дотоодод тодорхой хэмжээний ойлголцлын зөрөө болон үл ойлголцол гардаг ба тэр байтугай зөрчил мөргөлдөөн ч үүсдэг билээ. Энэ нь соёл иргэншлийн жинхэнэ зорилго биш, нэн ч хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл биш ээ. Хэлэлцүүлгээр өөрсдийн соёл иргэншлийг шинжлэх ухаанч, системтэй танилцуулж, үүний улмаас бусад соёл иргэншлийн хоорондох ижил тал ба ойлголцох зам гүүрийг хайж, бусад соёл иргэншлийг хүндэтгэх нь өөр өөр соёл иргэншлийн дагаж мөрдөх үндсэн зарчим мөн ба энэхүү удаагийн Ази тивийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн хурлыг зохион байгуулж байгаагийн зорилго ч үүнд оршино.

Хятад улс нь өөрийнхөө соёл иргэншил дээр тогтнож, Ази тивийн соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Азийн нэгдмэл хувь тавилан болон хүн төрөлхтний нэгдмэл хувь тавиланг бүтээхэд идэвхтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Азийн соёл иргэншлүүд хоорондын харилцан солилцоо, харилцан суралцах, хамтдаа хөгжих ажлыг эрчимжүүлэх тухай Ши Жиньпин даргын дурссан санал нь олон улсын яриа хэлэлцээр, хүлээн зөвшөөрлийг олсон байна. Хятадын соёл иргэншил нь дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн явцад орлуулж үл болох чухал ач холбогдолтой учир аль эртнээс дэлхийн хэмжээнд танигдаж, олон улсын дур сонирхлыг татсаар байгаа нь хүн төрөлхтний нэгдмэл хувь тавиланг бүтээхэд асар том хүчин зүйл, мэдлэгийн эх үүсвэр, үнэ өртгийн багана тулгуур болно гэдгийн тод илэрхийлэл болж байна.

Хятадын соёл иргэншлийн адилаар Азийн соёл иргэншил нь ч олон улсад танигдаж магтаал урамшуулал хүлээж байгаа нь дэлхий дахины хөгжил дэвшилд өөрийн гэсэн үүрэг роль үзүүлж байгаагийн тод жишээ мөн. Удахгүй болох гэж буй Ази тивийн соёл иргэншлийн хэлэлцүүлэгт хурал нь Ази тив болон даян дэлхийд, хүн төрөлхтний хүсэн хүлээж байгаа соёл иргэншлийн хүлээлтийг авчрах болно. 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124487577