Ши Жиньпин, Пэн Лиюань нар Францын Ерөнхийлөгч Макроны үдэлтийн ёслолд оролцов
2019-03-28 15:45:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь Хао, Ли Жүнфа\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 26-нд Францад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв. Парисаас хөдлөхийн өмнө Ши Жиньпин, Пэн Лиюань нар Францын Ерөнхийлөгч Макроны үдэлтийн ёслолд оролцлоо.

Ши Жиньпин, Пэн Лиюань болон Ерөнхийлөгч Макрон болон тэргүүн хатагтай нар салах ёс хийж, зургаа татуулж байгаа нь \Гэрэл зургийг сурвалжлагч Дин Ниль\

Орон нутгийн цагаар үдээс хойш 5 цагийн үед Ши Жиньпин болон тэргүүн хатагтай Пэн Лиюань Алиссейн ордонд хүрч очиход Ерөнхийлөгч Макрон, тэргүүн хатагтайн хамт угтан авчээ. Энэ үеэр цэргийн хүндэт харуул эгнэн жагсаж, цэргийн хөгжмийн хамтлаг баясалт сайхан хөгжим эгшиглүүлсэн юм.

Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, “Ноён Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай та бүгд миний энэ удаагийн айлчлалд анхаарал тавьж, өндөр дээд хэмжээнд хүлээн авсанд тун талархаж байна. Та бүгдийн халуун дулаан угталт нь Хятадын ард түмэнд Францын ард түмнээс хандаж байгаа найрсаг сэтгэлгээг харуулж байгаа бөгөөд Хятадын хэвлэл мэдээлэл үүнийг дээд хэмжээгээр анхаарч бахархсан байна. Энэ удаагийн айлчлал маш их амжилтай болж, бид хамтын ойлголтоо нэгтгэж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлсэн бөгөөд бид бас Хятад, Франц, Герман, Европын холбоо гэсэн дөрвөн талт уулзалт хийв. Хятад Франц хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээв.

Макрон хэлэхдээ, “Ноён дарга таны Францад хийсэн төрийн айлчлал төгс амжилтад хүрсэнд баяр хүргэж байна. Миний бие ноён дарга тантай хоёр талын харилцаа болон олон улсын асуудлаар гүнзгий ойлголцож, маш олон чухал хамтын ойлголтод хүрлээ. Таны энэ удаагийн айлчлал Франц Хятадын ард түмний найрамдалт харилцаанд ихээхэн түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Бидний дагуулал болон ахиулал дор Франц Хятадын харилцаа тогтвортой урагш хөгжиж шинэ шатанд гарахыг хүсч байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124295853