Ши Жиньпин Хятад Францын дэлхийг засах онолын форумын хаалтын ёслолд оролцсон Европын удирдагчидтай уулзав
2019-03-27 17:11:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лүө Жюнь, Жя Гүөпэн\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад Францын дэлхийг засах онолын форумын хаалтын ёслолд оролцсон Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Меркель болон Европын холбооны зөвлөлийн дарга Юнкертэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, “Өнөөгийн олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл их байж, хамгаалах үзэл газар авч байна. Хятадын тал бусад талуудтай хамт олон талт үзлийг эрс хамгаалж, дэлхийн засалтыг ахиулж боловсронгуй болгож, чанартай өрсөлдөөнийг хамтаар аргацаана” гэжээ.

Хятад Европ бол олон улсын хоёр том чухал хүчин, дэлхийн олон туйлжих, эдийн засгийн даяаршлын процесс дахь чухал оролцогч болон бүтээгч, өргөн дэлгэр хамтын ашиг сонирхолтой. Хятад Европ дараах гурван талаар гар гараа хөтлөлцөн чармайх хэрэгтэй.

Нэгдүгээрт хамтаар олон талт үзлийг хамгаалах хэрэгтэй. Бид НҮБ-ын байр суурь болон эрх сүрийг хамгаалж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог хамгаалах хэрэгтэй. Хятадын тал Европын талтай хамт НҮБ-ын хүрээн дэх солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон маргааныг улс төрөөр шийдвэрлэх, цаг агаарын өөрчлөлтийг аргацаах, тогтвортой хөгжлийг ахиулах зэрэг талаар идэвхтэй ажиллахад бэлэн байна.

Хоёрдугаарт Ази Европын цэцэглэн хөгжихийг ахиулах хэрэгтэй. Хятадын “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Европын холбооны “Европ Азийн харилцан холбож харилцан нэвтрэлцэх”-тэй уялдуулахыг үргэлжлэн ахиулахад бэлэн байна. Тухайлбал хоёр талын хамтын ажиллагааг ахиулах мөртлөө бас гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг ахиулж, талууд харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг биелүүлнэ.

Гуравдугаарт хоёр талын стратегийн харилцан итгэлцлийг ахиулна. Хятад улс Европын холбоог стратегийн хамтын ажиллагааны түншээр үзсээр ирсэн бөгөөд Европын холбооны эв нэгдэл, тогтвортой байдал, цэцэглэн хөгжилтийг дэмждэг. Хятад Европын хамтын ашиг сонирхол зөрчлөөсөө хол давуу байж, хоёр тал энх тайвнаар хөгжих, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх тугийг өндөр мандуулж, хамтын ажиллагааны том торт хийвэл зохино. Хятадын тал Европын улсуудтай хамт Хятад Европын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна” гэжээ.

Макрон хэлэхдээ, “Энэ удаагийн уулзалт Европын холбоо болон Хятад улс олон талт үзлийг эрс хамгаалах идэвхтэй дохиог олон улсад дамжуулсан. Франц Хятад хоёр улс ч олон талт үзлийг хамтаар хамгаалах болон дэлхийг засахыг боловсронгуй болгох хамтарсан албан мэдээ нийтэлж, хоёр талын хамтын ажиллагааны стратегийн чанарыг гүйцэд харууллаа. Франц болон Европын холбоо нь Хятадтай харилцан итгэлцлээ улам эрчимжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийг ахиулах түүхт хариуцлагаа хамтаар үүрэглэхэд бэлэн байна” гэлээ.

Меркель хэлэхдээ, “Өнөөгийн дэлхий энх тайван болон хөгжил олон хүндрэлд тулгараад байна. Хятад улс хэдэн зуун сая хүнийг ядуурлаас амжилттай ангижруулж, асар том амжилтад хүрэв. Германы тал Хятадын талын олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж байгаа үүргийг хүндэтгэн үзэж, Европын цэцэглэн хөгжихөд үзүүлж байгаа Хятадын дэмжлэгийг өндөр үнэлж, Хятадын талтай хамт олон талт үзлийг ахиулахад бэлэн байна” гэжээ.

Юнкер хэлэхдээ, “Европын холбоо бол Хятадын хамтран ажиллах түнш, Европ Хятад хамтран ажиллавал дэлхийд их үйлс бүтээж чадна. Европын тал Хятадын талтай хамтран ажиллахаа түргэтгэж, дэлхийн чанартай өрсөлдөөнийг хамтаар аргацаахад идэвхтэй үйлдэл гаргана” гэв.

Дээрх арга хэмжээнд Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124291296