Ши Жиньпин Макронтой уулзав
2019-03-25 17:51:56 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нисийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ Францын Нис хотноо энэ сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа.

Ши Жиньпин, “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, мөн Хятад-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ онцлог жилийн хүрээнд Францад айлчилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Олон улсын өнөөгийн байдал, хоёр орны харилцаанд маш их өөрчлөлт гарлаа. Гэвч зарим зүйлд өөрчлөлт гараагүй. Тухайлбал, Хятад улс Хятад, Францын харилцааг ямагт чухалчилдаг хэвээрээ байна. Хоёрт, Хятад Францын энх тайван, хөгжил, эрх тэгш, шударга ёсны төлөөх нийтлэг хүсэлд өөрчлөлт гараагүй. Гуравт, Хятад, Францын хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх шинж чанар өөрчлөгдөөгүй юм” гэжээ.

Тэрээр, “Хятад, Францын харилцааг эрүүл, тогтвортой байлгах нь тус тусын урт хугацааны хөгжилд чухал ач холбогдолтой. Мөн дэлхий дахинд чухал нөлөө үзүүлнэ. Хоёр тал хамтын ажиллагааны шинэ салбарыг үргэлж эрэлхийлж, хамтын ажиллагааны шинэ өсөлт бий болгон, “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалт, гуравдагч оронд хамтын ажиллагааны төслийг эртхэн хэрэгжүүлж, үр дүнд хүргэх хэрэгтэй. Хятадын тал НҮБ-ын үйл хэрэг, ДХБ-ын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт зэрэг чухал асуудлаар Францын талтай стратегийн харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Европын интегралчлалыг ямагт дэмжсээр ирсэн бөгөөд Францын тал Хятад, Европын харилцаанд улам идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсч байна” гэжээ.

Макрон, “Хятадад хийсэн өнгөрсөн жилийн миний айлчлал амжилттай болсон. Нэг жил гаруйн турш Франц, Хятадын хоёр тал та бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, соёлын салбарын хамтын ажиллагааг ахиуллаа. Францын тал “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг ихээхэн анхаарч байна. Францын тал Хятадыг стратегийн хамтын ажиллагааны чухал түнш хэмээн үзэж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын үйл хэрэгт оруулсан Хятад улсын чухал үүрэг, хувь нэмрийг сайшааж байна. Хятадын талтай хамт стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаанд удирдах үүрэг гүйцэтгэн, олон талт үзэлийг хамтдаа хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байна” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124280563