Ши Жиньпин Монако хаант улсын тэргүүн Алберт II-той уулзалт хийв
2019-03-25 15:31:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Жы, Шюй Гүйлинь\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 24-ний өдөр Монако хант улсын тэргүүн Алберт II-той уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Таны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаадаа маш баяртай байна. Энэ бол Хятад улсын дарга анх удаа Монакод төрийн айлчилж байгаа юм. Хятад-Монако хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд хоёр тал найрсаг, эрх тэгш харилцсаар ирсэн билээ. Миний бие таньтай хагас жилийн дотор харилцан айлчлал хийсэн явдал бол Хятад Монакогийн харилцааны өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Хоёр тал НҮБ болон олон улсын үйл хэрэг дэх харилцаа зохицуулалт болон харилцан дэмжлэгээ ахиулах хэрэгтэй. Хоёр тал нээлттэй хамтын ажиллагаа баримталж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхээ гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хятадын тал Монаког “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсч байна” гэжээ. Алберт II хан Монакогийн ханы гэр бүл, Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин дарга Монакод түүхт айлчлал хийснийг халуунаар угтаж байгаагаа илэрхийлэв.

Алберт II хан хэлэхдээ, “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан миний бие Хятадын олсон асар их амжилтад баяр хүргэж байна. Монако Хятадын харилцаа сайн хөгжиж байна. Монако нь Хятадтай шинжлэх ухаан технологи, инноваци, экологийн хамгаалалт, зэрлэг ан амьтныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллаж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн амжилтад хүрэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд амжилтыг хүсэн ерөөж байна. Монако Хятадын хүмүүнлэгийн солилцоог ахиулж, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Уулзалтаас өмнө Алберт II хан Ши Жиньпин даргыг хүлээн авах ёслол зохион байгуулав. Тус арга хэмжээнд Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцсон юм.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124279307