Ши Жиньпин дарга Италийн Ерөнхийлөгч Маттареллатай уулзалт хийв
2019-03-24 16:48:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хуан Юн, Хүө Шяогуан, Лүө Жюнь\ Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзалт хийв.

Хоёр орны төрийн тэргүүн нар стратегийн өндөрлөг болон алсын хараагаар хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тогтоож, Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед илүү эрчтэй хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил бол Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсан 15 жилийн ой тохиож, ирэх онд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой болно. Хятадын тал Италийн талтай хамтын ажиллагааны соёлоо өвлөн хөгжүүлж, стратегийн ойлголцлоо гүнзгийрүүлэн, олон улсын нийгмийн адилаа нэгтгэж зөрөөгөө үлдээхийг ахиулан, хамтын ажиллагаагаар хөгжлөө ахиулж, сайн сайхан дэлхий нийтийг байгуулахын төлөө оюун ухаан, хүчин чадлаа өргөхөд бэлэн байна гэв.

Ши Жиньпин дарга, Хятадын тал Италийн талтай хамтаар хичээн чармайж, дээд зиндааны харилцаагаа нягтруулан, хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа шат ахиулахад бэлэн байна. Ноён ерөнхийлөг таны дэвшүүлсэн Итали, Хятад хоёр тал ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, хамтын ажиллагаагаа хатмаар хөгжүүлэх саналыг миний бие дэмжиж байна. Хятадын тал Италийн чансаатай бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэн, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Италид хөрөнгө оруулахыг дэмжих болно гэж онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Европын интеграцичлалын процессыг дэмжсээр ирсэн бөгөөд дотоодын асуудлаа зохицуулахын төлөө гаргаж буй Европын холбооны хүчин чармайлтыг хүндэтгэж байна. Европын холбоо болон Хятад улс энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл иргэншил зэрэг дөрвөн том түншлэлийн хаирлщилцааг хөгжүүлэхэд Италийн тал үргэлжлэн идэвхтэй ач холбогдол өгөхийг бид хүсэж байна. Хятадын тал Италийн талтай НҮБ-ын үйл хэрэг, дэлхийн засаглал, цаг агаарын өөрчлөлт, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр зэрэг чухал асуудлаар ойлголцоо, уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөт, нээлттэй байдлыг хамтаар уриалан дэмжиж, эдийн засгийн интеграцичлалыг нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, тэнцвэртэй хамтын хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэлээ.

Маттарелла Ши Жиньпин даргын айлчлалыг халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Италийн тал Хятадын хөгжлийн ололт болон нээлттэй бодлогыг сайшааж, Итали, Хятадын хамтын ажиллагаанд итгэн найдаж байна. Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсан 15 жилийн ой болон ирэх жилд тохиох дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологи, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Италийн тал Ши Жиньпин дарын “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг дэмжиж байна. Италийн тал Европ, Хятадын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэж, Хятадын талтай НҮБ, Их 20-ны бүлэг зэрэг олон талт механизм дахь ойлголцол, уялдаа холбоогоо эрчимжүүлэн, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтаар хамгаалан цаг агаарын өөрчлөлт, олон улсын аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хамтаар сэтгүүлчидтэй уулзав.

Уулзалтын өмнө Маттарелла ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн ордны талбайд Ши Жиньпин даргын айлчлалд зориулан угтах ёслол зохиожээ.

Ши Жиньпин болон түүний хатан Пэн Лиюаний хамт Ерөнхийлөгчийн ордны талбайд хүрэхэд ерөнхийлөгч Маттарелла охин Лауратайгаа хамт угтан авав.

Хоёр оры төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбааг мандуулав. Төрийн тэргүүн нар хүндэд харуулд мэндчилгээ дэвшүүлж, командлагч хүндэт харуулыг жагсааж Ши Жиньпин даргад шалгуулав.

Мөн өдөр Ши Жиньпин дарга Италийн дайны баатруудын хөшөөнд цагариган цэцэг өргөжээ.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275618