БНХАУ-аас Италид суугаа Элчин сайд Ли Рүйюй ярилцлага өгөв
2019-03-20 19:06:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Жаньже\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин Италийн ерөнхийлөгч Сержио Матареллагийн урилгаар Итали улсэд төрийн айлчлал хийнэ. БНХАУ-аас Италид суугаа Элчин сайд Ли Рүйюй Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Энэ удаагийн төрийн айлчлал нь Хятад Италийн уламжлалт найрсаг ба ажил хэрэгч хамтын ажиллгааны шинэ хуудсыг нээх юм” гэжээ.

Тэрээр “ Хятад улсын дарга 10 жилийн дараа дахин Италид төрийн айлчлал хийж байна, Хятад Итали иипломат харилцаа тогтоож, ялангуяа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулснаас нааш, Хятад Италийн бүх салбар дахь хамтын ажиллагаа улм гүнзгийрч, харилцаа улам дотно болжээ. Хоёр улсын удирдагчид ямагт харилцан ойлголцож, улс төрийн харилцан итгэлцл тасралтгүй бэхжив. 2019 он бол Хятад Италийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх он нь Хятад Италийн дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой юм. Энэхүү чухал түүхийн зангилаа үед Ши Жиньпин дарга Итали улсэд төрийн айлчлал хийх нь Хятад Итал хоёр улсын харилцааны хөгжилд шинэ ирээдүй нээж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ боломж олгож, Хятад Италийн Эдийн засаг, соёл, жуулчлал, боловсрол зэрэг салбарууд дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг ахиулах болно” гэжээ.

Ли Рүйюй “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны тухай ярихдаа “Хятад Итали хоёр улс бол “Эртний торгоны зам”-ын эхлэх цэг ба төгсгөлийн цэг, “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны санаачлагч юм. Ши Жиньпин Итали улсэд төрийн айлчлал хийхдээ Итали улсын удирдагчдтай Хятад Италийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санал солилцож, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна.

Хятад Итали хоёр улс нь эртний соёл иргэншилт улс мөртөө соёлын том гүрэн. Хүмүүнлэгийн харилцаа олон ургалч бөгөөд элбэг баян амжилтад хүрч, тус удаагийн төрийн айлчлалын үеэр Ром хотод олон үзэсгэлэн, тоглолт соёлын арга хэмжээ зохион байгуулах болно” гэжээ.

Тэрээр Хятад Италийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, боловсрлын хамтын ажиллагаанд олсон амжилтыг өндөр үнэлжээ.

Ли Рүйюй “ Итали улс нь Хятадын Европын Холбоон дахь сайн найз сайн дүнш, тус удаагийн төрийн айлчлалаар дамжин, Италитай хамт Хятад-Итали, Хятад-Европын хамтаар санаачилсан нээлттэй, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх, олон талт үзэл ба дүрэмд үндэслэсэн чөлөөт худалдааг хамгаалах тухайгаа бусад улс оронд мэдэгдэж, дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд хөдөлгөгч хүч хангана” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124260426