Дэлхий нийт Хятадын хоёр чуулганыг анхаарч буй "түлхүүр үгс"
2020-05-22 10:32:01 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 онд Дэлхий нийт Хятадын хоёр чуулганыг анхаарч буй "түлхүүр үгс"

2020 оны Хятадын "Хоёр чуулган" өнөөдөр буюу 21-ний өдөр албан ёсоор нээгдлээ. Энэхүү эгзэгтэй үед хуралдаж буй Хятадын Хоёр чуулган дэлхийн анхаарлын төв болоод байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан Хоёр чуулганы "түлхүүр үгс" юу бол ? Түлхүүр үг 1: Эдийн засгийн эргэлт

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Олон улсын валютын сан, дэлхийн эдийн засаг 2020 онд гурван хувиар буурах бөгөөд 1930-аад оны их хямралаас хойших дэлхийн хамгийн хүнд эдийн засгийн хямрал болно гэж таамаглаж байна. Олон улсын Хамтын нийгэмлэгээс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болох Хятад улс нь Хоёр чуулганы үеэр эдийн засгийн бодлогын ямар дохио гаргахыг ихэд анхаарч байна.

Түлхүүр үг 2: Бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах

Энэ он бол Хятад улсын хувьд бүх талаар чинээлэг нийгмийг байгуулж, ядуурлаас гаргах зорилтод жил болно. Гэнэт дэгдсэн цар тахлын улмаас Хятад улс зорилгоо хэрхэн биелүүлэх, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах, хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг бичих талаар олон улсын хамтын нийгэмлэг нийтдээ анхаарч байна.

Түлхүүр үг 3: Олон нийтийн эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт нь дэлхийн 2-р дайн дууссанаас хойш дэлхийн нийтийн эрүүл мэндэд тохиолдсон хамгийн ноцтой асуудал юм. Хятад улс өөрийн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох, дэлхийн нийтийн эрүүл мэндийн засаглалд хэрхэн хувь нэмэр оруулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа сэдэв юм.

Түлхүүр үг 4: Олон улсын хамтын ажиллагаа

Цар тахлын нөлөөн дор дэлхийн даяаршил, худалдааны протекционизмын эсрэг чиг хандлага нэмэгдэв. Олон улсын макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой, жигд нийлүүлэлтийн сүлжээг хадгалаж, дэлхийн эдийн засгийг аль болох хурдан сэргэхэд туслан, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл зоригоо нийцүүлнэ.

Түлхүүр үг 5: Гадаад харилцаа

Энэ зуунд дэлхийн урьд өмнө гараагүй цар тахал дэгдээд буй нөхцөл байдалд Хятадын гадаад бодлого нь мөн олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126018714