Өвөр Монголын төлөөлөгчдийн баг хуралдав
2020-05-22 08:54:16 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 21-ний үдээс хойш Хятадын "Хоёр чуулан"-ы нэгдсэн тохируулалтаар ХIII сонгуулийн БХАТИХ-ын Ⅲ чуулганд оролцох Өвөр Монголын Төлөөлөгчдийн баг байрласан газартаа багийн хурлыг хуралдуулсан байна. БХАТИХ-ын төлөөлөгч, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн хурлыг даргалав. Тус хурлаар Шы Тайфэнг Өвөр Монголын Төлөөлөгчдийн багийн даргаар сонгосон бол Бү Шяолинь нарыг багийн дэд даргаар сонголоо. Мөн "Улсын зэрэглэлийн экологийн соёл иргэншлийн туршилтын бүс болгон бүтээн байгуулах санал" болон "Улаансухай экологийн ус нөхвөрлөх тусгай сувгийн төслийг улсын чухал төсөл болгох тухай санал"-ыг Өвөр Монголын Төлөөлөгчдийн багийн нэрийн өмнөөс "Хоёр чуулган"-д дэвшүүлэхээр шийдвэр гаргав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001126017352