УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ын III чуулган Бээжинд нээлтээ хийлээ
2020-05-22 08:45:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ын III чуулган 21-ний өдөр Бээжингийн Ардын их хурлын тэнхэмд нээлтээ хийж, Ши Жиньпин нарын зэрэг нам төрийн удирдагчид оролцлоо.

Ши Жиньпин нарын зэрэг нам төрийн удирдагчид, хуралд оролцсон бүх гишүүдийн хамт юуны өмнө цар тахлын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан ахан дүүст эмгэнэл илэрхийлжээ.

Бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Ван Ян Байнгын хорооны өмнөөс ажлын тайлан хийжээ.

Тус чуулган 7 хоног үргэлжлэх бөгөөд Хятадын олон нам бүлгийн хамт олон, олон үндэстний олон салбарын УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд оролцон, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэн, засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэх бөгөөд Хятадын иргэний хуулийн анхны эмхтгэлийн төслийг хэлэлцэн, үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийн асуудлаар санал санаачилгаа дэвшүүлэх болно.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701126017294