Бүх Хятадын XIII сонгуулийн УТЗЗ-ний байнгын зөвлөлийн Х хурал 05-р сарын 18-нд Бээжинд нээлтээ хийв.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны дарга Ван Ян нээлтийн ёслолд оролцов.
Хурлаар XIII сонгуулийн УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны 3-р удаагийн хурлыг хуралдуулах шийдвэрийг баталж, УТЗЗ-ний Бүх Хятадын Хорооны байнгын зөвлөлийн ажлын тайлан, мөн XIII сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 2-р хурлаас хойш дурдсан ажлын байдлын тухай тайлангийн эх нооргийг бичсэн тайланг сонсож, XIII сонгуулийн Бүх Хятадын УТЗЗ-ний 3-р удаагийн хурал амжилттай хуралдахад бэлтгэл хийв.
Хурлаар мөн холбогдох боловсон хүчний үйл хэргийн тухай тайланг сонссон байна.
Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль