Бээжин орох гаднах жижиг автобус гэрчилгээгээ цахимаар гүйцэтгэнэ
2020-02-18 09:38:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжин хотын цагдаагийн газрын цагдаа, зам харилцааг удирдах газрын блогийн мэдээлснээр, тахлыг урьчилан сэргийлэх, хязгаалах ажлыг бодитойгоор эрчимжүүлж, ард иргэдийн амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг батлахын тулд, энэ сарын 17-ны өдрөөс тахлын байдал зогстол гаднах жижиг автобус Бээжинд орох гэрчилгээгээ цөм цахимаар гүйцэтгэх болно гэжээ.

Цагдаа гаднах жижиг автобусаар Бээжин ирэхээр төлөвлөж байгаа жолооч нарт сануулсан нь Бээжингийн тахлыг хязгаарлах мэдэгдлийн шаардлагыг цаг тухайд нь ойлгон, чанга журамлаж, урьчилан “Бээжингийн замын цагдаа” APP-гээр дамжин цахимаар хүсэлт гаргаж Бээжин орох гэрчилгээгээ хийж, батлуулсны дараа Бээжинд орж болно. Үүний зэрэгцээ зам харицааны байгууллага ногоон зам нээж, иргэдийн амьжиргаа, яаралтай хэрэгслийн шуурхай тээвэрлэлтийг батлах болно.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125589456