Хятад Бразилын соёлын төв Рио-де-Жанейрод нээгдлээ
2019-11-08 17:59:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Рио-де-Жанейрогийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Вэйхуа, Жао Янь\ Бразилд ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хамтран байгуулсан Хятад Бразилын соёлын төв энэ сарын 6-нд Рио-де-Жанейро хотод албан ёсоор нээлтээ хийлээ.

Таван павильонтой уг төв гэрэл зураг, видео зэрэг хэлбэрээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ажилдаа мөрдлөг болгодог харилцан ашигтай хамтаар хожих зарчим болон орон нутгийн хөгжилд оруулсан чухал хувь нэмрийг харуулж буй. Мөн уг төв форум, концерт, хэвлэлийн бага хурал зэрэг арга хэмжээ зохиож, Хятадын соёлыг сурталчлах юм. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125210050