Синьхуа агентлагийн цагийн байдлын шүүмж: Хятадын зах зээл бол дэлхийн боломж
2019-11-08 15:30:57 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа агентлагийн цагийн байдлын шүүмж

Хятад иргэд “Дэлхий маш том, очиж үзмээр байна” гэдэг. Харин би Хятадын зах зээл том, олуулаа ирж үзэцгээ гэж хэлмээр байна”. Хятадын олон улсын импортын II экспогийн нээлтээр Ши Жиньпин дарга дэлхийд хандан ийн уриалахад оролцогсод халуун алга ташилтаар хүлээн авсан билээ. Дэлхийн худалдааны түүхэн дэх нэгэн шинэ үзэгдэл болсон импортын экспо нь дэлхийн худалдаачдад Хятадын зах зээлд ойртох сайхан боломжийг олгосон юм.

Юуны түрүүнд тэд эрч хүчтэй бизнесийн боломжийг олж харсан. Импортын анхдугаар экспогийн үеэр Ши Жинньпин дарга “Хятадын эдийн засаг бол цэлгэр их далай” хэмээн зүйрлэсэн нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл үлдээсэн байдаг. Цэлгэр их тэр уудам зай нь тэднийг татах шууд хүчин зүйл болсон юм. Шинжлэх ухаан, технологи, амьдралын үзэсгэлэнгийн павильонд шидэт утааны уур сорогч, эвхдэг хөшигтэй гар утасны аппарат зэрэг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд үзэгчдийн харааг хужирлана.

Анагаах ухааны багаж хэрэгсэл болон эм эмнэлэг эрүүл мэндийн үзэсгэлэнгийн павильонд дэлхийд хамгийн нарийн инсулины тарилгын зүү, мэс засал хийх робот, гэрэл мэдрэгчтэй өнгө хувирдаг таслах линзийг дэлгэсэн нь хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татна.

1.4 тэрбум хүн ам, дунд зэргийн орлоготой иргэдийн дэлхий хамгийн том зах зээл нь дэлхийн улсуудын худалдаачдад таалагдсан. Мөн Хятад улс нээлтээ өргөтгөж, хэлсэндээ хүрдэг тогтвортой байдал нь Хятадын зах зээл рүү нэвтрэх тэдний хүслийг бадраасан байна. Тухайлбал, АНУ-ын Хятад Америкийн бизнесийн үндэсний зөвлөлийн дэд дарга Жек Паркерын хэлсэнчлэн, импортын анхдугаар экспогийн үеэр гарын үсэг зурсан их хэмжээний захиалга бүрэн хэрэгжиж, эдгээр худалдааны боломжууд нь манай зөвлөлийн гишүүдийн өнөө жилийн экспод оролцох сонирхлыг нэн ихээр татжээ. Бодит байдалд ч түүний хэлсэн батлагдсан юм. Дэд экспод оролцсон тоо Америкийн ААН-үүдийн тоо өмнөхөөсөө 18 хувиар өссөн төдийгүй талбайн хэмжээгээрээ ч тэргүүлж байна.

“Бидний мөрөөдөл бол хамтаар хөгжих болно, гагцхүү хамтран ажиллавал сая хамтдаа хөгжиж чадна. Хятадын хамтран ажиллах болон нээлт хийх хүсэл эрмэлзэлд талархаж байна” гэж Сербийн Ерөнхий сайд Брнабич хэлсэн удаатай. Нэг талт үзэл, худалдааг хамгаалах үзэл дэлхийн эдийн засагт бараан сүүдэр авчирч, даяаршлын эсрэг сөрөг урсгал хүмүүсийн итгэлийг мухардуулж байгаа энэ цаг үед Хятад улсын хариуцлагатай байдал нь хүмүүсийн сэтгэлийг ийн хөдөлгөжээ.

Түүнчлэн бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн гэрээний 15 гишүүн улсын хэлэлцээр бүхэлдээ дууссан нь сайн мэдээ болов.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125208035