Хөгжиж буй орнуудын ЖДҮ-чид Шанхайн экспод оролцсоноор Хятадын зах зээлд орох үүд хаалгаа нээнэ
2019-11-08 09:33:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлаг сурвалжлагч Чэнь Инь Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Гонзалестэй Шанхай хотод уулзаж ярилцлаа.

Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Гонзалес, “Импортын экспо нь хөгжиж буй улс орнуудын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд орох үүд хаалга болж байна. Хятадын зах зээл нь хэрэглэгчдийн асар их эрэлт хэрэгцээг үүсгэдэг тул тус экспо нь Хойд Америк, Европын томоохон компаниудыг төдийгүй хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг ч татаж байна.

Худалдаа бол аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хүчин зүйл болдог. Урт хугацааны турш ЖДҮ эрхлэгчид олон улсын худалдааны өрсөлдөөнд үр дүнтэй оролцох гарц дутмаг байгаа бөгөөд импортын экспо нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд давуу талаа өгөх орон зайг гаргаж өгнө гэдэгт найдаж байна” хэмээн ярианыхаа эхэнд онцлов.

Швейцарийн Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төв нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг олон улсын түвшинд гаргахад дэмжлэг үзүүлдэг. Гонзалес 2013 оны 9 дүгээр сард Гүйцэтгэх захирал болсноосоо хойш жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадврыг дээшлүүлэн олон улсын худалдааны өрсөлдөөнд оролцуулахыг эрчимжүүлж ирсэн.

Импортын анхдугаар экспогийн үеэр Олон улсын худалдааны төв дэлхийн хамгийн буурай хөгжилтэй 25 орны 100 ЖДҮ эрхлэгчдийг оролцуулж байгуулжээ. “Энэ жил бид 100 бизнес эрхлэгчдийг зохион байгуулан Хятад ирж бизнесийн боломжоо хайхад тусалж байна. Худалдааг ахиулах нь хөгжиж буй орнуудад хөгжлийн сайн ирээдүй авчрах бөгөөд импортын экспо нь худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэж Гонзалес хэллээ.

Түүний үзэж буйгаар, импортын экспо нь ЖДҮ эрхлэгчдэд Хятадын зах зээлд гарах маш сайн платформ юм. Экспод оролцох нь ЖДҮ эрхлэгчдэд нэг талаар суралцах үйл явц, мөн хятад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ойлгох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд туслэх гэнэ. Гонзалес импортын экспогийн ирээдүйд итгэл дүүрэн байлаа. Тэрээр хэлэхдээ, “Импортын экспогийн хувьд надад гурван хүсэл байна. Экспод олон хүн оролцвол улам сайжирч, цар хүрээний хувьд улам өргөн дэлгэр болж, худалдаа улам хөгжинө. Түүнчлэн экологийн хувьд улам ногоон болж, дэлхийн худалдааны хөгжлийг ахиулна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125205082