ДХБ-ын Сайд нарын бага хурал олон тохиролцоонд хүрэв
2019-11-07 14:47:16 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Жан Чяньчянь Ю Жышинь/ ДХБ-ын Сайд нарын бага хурал энэ сарын 5-нд Шанхай хотод болов.

Хуралд Европын холбоо, ОХУ, Энэтхэг зэрэг 33 орны сайд нар болон сайдын төлөөлөгч зэрэг 200 гаруй хүмүүс уригдан оролцож, ДХБ-ын сайд нарын XII хурлын үр дүнгийн төсөл, ДХБ-ын шинэчлэл зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, хэд хэдэн тохиролцоонд хүрчээ.

Үүнд, нэгдүгээрт уулзалтад оролцсон бүх сайд, сайдын төлөөлөгч олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, ганц талт үзэл ба хамгаалах үзлийг эсэргүүцэж, эдийн засгийн өсөлт, ажил олголт, тогтвортой хөгжлийн олон улсын худалдааг хөгжүүлэхийг дэмжинэ. Хоёрдугаарт, ДХБ-ын сайд нарын XII бага хурлын амжилтад хүрэх идэвхтэй хандлагыг тодорхойлж, талууд загас агнуурт тэтгэмж олгох зэрэг асуудал дээр ажиллахыг уриалав. Гуравдугаарт, сайд болон сайдын төлөөлөгч ДХБ-д шаардлагатай шинэчлэл хийхийг дэмжиж, давж заалдах байгууллагын гишүүдийг сонгон шалгаруулах зогсонги байдлыг аль болох хурдан эвдэж, цаг үеэ дагаж дэвших үүднээс ДХБ-ын дүрэм болон цаг үетэй хамт урагшлахыг ахиулах болно.

Худалдааны яамны мэдээлснээр, Хятад улс ДХБ-ын сайд нарын бага хурлыг зохион байгуулж, улс орнуудад харилцаа холбоо, яриа хэлэлцээ хийх боломжийг бүрдүүлж, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйг эрэлхийлэх зорилготой юм. Хятад улс бүх талуудыг олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, ганц талт үзэл, хамгаалах үзлийг эсэргүүцэж, ДХБ-ын шаардлагатай шинэчлэлтэд идэвхтэй оролцож, ДХБ-ын үнэ цэнийг хамгаалах, ДХБ-ын сайд нарын XII бага хурал амжилтад хүрэхийг ахиулж, ДХБ-д итгэлтэй болгохыг уриалав.

Үүнээс гадна хурлын өмнө Хятадын тал хөрөнгө оруулалтыг хялбаршуулах сайд нарын үдийн цайны хэлэлцүүлгийн үеэр Хятад, Европын холбооны гишүүн орнуудыг орлцуулсан ДХБ-ын 92 гишүүн хамтарсан мэдэгдэл гаргаж, хөрөнгө оруулалтыг хялбаршуулахын ач холбогдлыг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, ДХБ-ын хийж байгаа хөрөнгө оруулалтыг хялбаршуулах хэлэлцүүлгийг идэвхтэй дэмжив.

Хөрөнгө оруулалтыг хялбаршуулах асуудлын зорилго нь хил дамнасан хөрөнгө оруулалтыг илүү ил тод, үр ашигтай, урьдчилан таамаглах орчныг бүрдүүлэх олон талт зохицуулалтын тогтолцоог бий болгоход орших бөгөөд талууд ДХБ-ын сайд нарын XII бага хурлыг тодорхой үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно гэлээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125203283