АНУ-ын Засгийн газар Хонконгийн жагсагчдад буруу дохио өгсөн гэв
2019-10-16 16:08:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нью Йоркийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Шылүн Ү Шёлинь\ АНУ-ын Америк Хятадын судалгааны төвийн судлаач Сураб Гүбта энэ сарын 14-нд Синьхуа агентлагт ярилцлага өгөв. Тэрээр, АНУ-ын Засгийн газар Хонконгийн жагсагчдад буруу амлалт, буруу дэмжлэгийн дохио өгсөн нь Хонконгийн тогтвортой байдалд ямар ч дэм болохгүй. Есдүгээр сарын эхээр Хонконгийн Засгийн газар “Ялтан шилжүүлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хүчингүй болгосноо мэдэгдэж, жагсагчдын үндсэн шаардлагыг хангасан тэр өдрөөс эхлэн уг жагсаал зогсох ёстой байсан юм.

АНУ нөхцөл байдлыг улам хурцдуулж, жагсагчдын дунд буй улс төрийн зорилго бүхий өдөөн хатгагч нарыг дэмжиж байна. АНУ-ын Засгийн газрын Хонконгийн жагсагчдад үзүүлж байгаа буруу амлалт, буруу дэмжлэг хэзээ ч амжилтад хүрэхгүй.

АНУ-ын Сан Францискогийн булангийн бүсэд саяхан “АНУ-ын Хонконг дахь үүрэг” сэдэвт олон нийтийн форум болсон. Оролцогчид Хонконгт болсон хүчирхийллийн жагсаалын цаана АНУ-ын Засгийн газрын дэмжлэг байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд зорилго нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадыг хуваан хагаралдуулах явдал юм гэж үзсэн.

Хонконгт болж байгаа жагсагчдын хүчирхийлэл болон цагдаагийн хамгаалалтаас энэхүү байдлыг тод харж болох юм. АНУ бусад орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй үйлдлээ зогсоох ёстой. Энэхүү дадал нь зөвхөн Хятадын ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд аюул занал учруулж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125112110