Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Э.Макронтой утсаар ярив
2019-10-16 16:08:30 Эх сурвалж: Cиньхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 15-нд Францын Ерөнхийлөгч Э.Макронтой утсаар ярилцав.

Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Э.Макронд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргэсэнд талархал дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, “Францын Засгийн газар болон ард түмэн БНХАУ-ын бүтээн байгуулалт, хөгжилд ихээхэн тус дэмжлэг болсоор ирсэн. Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй, дэлхийн хөгжил ч Хятадаас салж болохгүй. Хятад улс харилцан ашигтайгаар хамтран ажиллах нээлттэй стратегиа үргэлжлүүлэн баримталж, Франц болон дэлхийн улс орнуудын ард түмний хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын байгуулалтаа эрчимжүүлэх болно.

Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосоны 55 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ оны 3 дугаар сард би таны урилгаар Франц улсад амжилттай айлчилж, бид хоёр орны харилцааны түүхийн шинэ хуудсыг нээсэн. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, нийгэм соёлын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ шинэ амжилт гарч, олон улсын үйл хэрэг дэх ойлголцол, уялдаа илүү нягт болж байна. Би тантай байнга холбоо харилцаатай байж, хоёр орны хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгож, олон талт үзлийг дэмжин, ганц талт үзлийг эсэргүүцэж, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэн, дэлхийн чанартай сорилт бүхий асуудлыг даван туулахад бэлэн байна. Хятадын тал Францын талын зохион байгуулж буй Парисын энх тайвны 2 дугаар форумыг идэвхтэй дэмжих болно. Францын тал зочин орны хувиар удахгүй зохиогдох гэж буй Хятадын олон улсын олон улсын импортын 2 дугаар экспод оролцохыг урьж байна” гэлээ.

Э.Макрон хэлэхдээ, “БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд дахинтаа баяр хүргэж байна. Франц, Хятад хоёр тал урт хугацааны турш нягт харилцаатай байсаар ирсэн. Ши Жиньпин даргын энэ оны 3 дугаар сард Францад хийсэн төрийн айлчлал Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол үзүүлсэн. Өнөөгийн нөхцөлд Франц, Хятад хоёр тал стратегийн уялдаа холбоогоо хадгалах нь маш чухал ач холбогдолтой. Францын тал Хятадын талтай худалдаа, иргэний зориулалттай цөмийн эрчим хүч, сансар судлал, соёл зэрэг салбарт хамтынх ажиллагаагаа эрчимжүүлэн, олон талт үзлийг дэмжин, байгаль орчин, цаг агаарын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай чухал асуудлыг хамтдаа даван туулахын хүсэж байна. Би Ши Жиньпин даргатай байнгын харилцаа холбоотой байж, ойрын хугацаанд дахин Хятад улсад айлчлахыг хүсэж байна. Францын тал Хятадын олон улсын импортын 2 дугаар экспог идэвхтэй дэмжих болно гэв.

Хоёр орны төрийн тэргүүн нар мөн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125112062