Ши Жиньпин дарга Энэтхэгийн Ченнай хотод хүрлээ
2019-10-12 11:25:45 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн урилгаар БНХАУ, Энэтхэгийн удирдагч нарын албан бус хоёр дахь уулзалтад оролцохоор энэ сарын 11-нд тусгай онгоцоор Энэтхэгийн Ченнай хотод хүрлээ.

Орон нутгийн цагаар 14 цаг 10 минутад Ши Жиньпин даргын тусгай онгоц Ченнай олон улсын онгоцны буудалд газардахад Энэтхэгийн Тамил Наду муж улсын засаг дарга Прокит, тэргүүн сайд Паранисвами нар Ши Жиньпин даргыг угтан авав.

Айлчлалын бүрэлдэхүүнд Дин Шюешян, Ян Жечи, Ван И, Хэ Либэн нар яваа ба БНХАУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайд Сүнь Вэйдүн онгоцны буудалд төлөөлөгчдийг угтан авлаа.

Энэтхэг дэх айлчлалын дараа Ши Жиньпин дарга Балба улсад төрийн айлчлал хийнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125095657