Хятадын тал Шиньжянтай холбоотой буруу шийдвэрээ цуцлахыг АНУ-аас шаардлаа
2019-10-09 17:05:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Жү Чао/Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан энэ сарын 8-нд хэлэхдээ, “АНУ нь Хятадын ШУӨЗО-ы цагдаагийн газар зэрэг байгууллага болон 8 аж ахуйн нэгжийг импорт экспортын хяналтын жагсаалтад оруулсан алдаагаа засч, холбогдох шийдвэрээ цуцалж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж байна” гэлээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Экспортын хяналтын жагсаалтад дээрх байгууллага, компанийг оруулсан нь олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын эрх ашигт хохирол учруулж байна. Энэ явдлыг Хятадын тал эрс эсэргүүцэж байна.

Шиньжянгийн асуудал бол Хятадын дотоодын асуудал, үүнд ямар ч улс орон хөндлөнгөөс оролцох эрхгүй. Шиньжянд АНУ-ын яриад байгаа хүний эрхийн асуудал огт оршихгүй. Үүнтэй холбогдсон зэмлэл нь зөвхөн АНУ-ын Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг төдий юм. Шиньжянд хэрэгжүүлж буй терроризм болон экстремизмын эсрэг бодлого бол Хятад улсын хууль дүрэм, олон улсын практикийн дагуу терроризм ба экстремизмээс хамгаалах зорилготой. Энэ нь Шиньжяны олон үндэстний 25 сая ард иргэдийн халуун дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэний зэрэгцээ олон улсын терроризмын эсрэг үйл хэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулж байна. АНУ-ын зүгээс Хятадыг буруутгаж байгаа нь зөв бурууг хутгаж, Шиньжянгийн терроризмын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, Хятадын тогтвортой хөгжилд саад болох гэсэн хорон санаат оролдлого юм.

Хятад улс үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо тасралтгүй хамгаалахын тулд эрс, тууштай арга хэмжээ авсаар байх болно" гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125083844