Ли Кэчян Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтад оролцож үг хэлнэ
2019-10-09 16:33:04 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас энэ сарын 8-нд Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтын ёслолтой холбогдсон зохицуулалт болон бэлтгэл ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийв.

Хятадын Худалдааг ахиулах нийгэмлэгийн дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн комиссын дэд дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх комиссын дарга Гао Янь энэ үеэр мэдэгдэхдээ, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 9-ний орой болох Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтын ёслолд оролцож, үг хэлнэ гэлээ.

Тус ёслолд Пакистан, Соломоны арал, Камбож, Киргизстан, Азербайжан зэрэг орны удирдагчид, нөлөө бүхий улс төрчид, Олон улсын үзэсгэлэнгийн товчоо, Олон улсын цэцэрлэгжүүлэгчдийн нийгэмлэгийн хариуцлагатай албаны хүмүүс хаалтын ёслолд оролцоно. Мөн үзэсгэлэнд оролцсон олон улсын байгууллагынхан, дэлхийн аж үйлдвэр худалдааны салбарынхан, цэцэрлэгжүүлэлтийн салбарын мэргэжилтнүүд, гадаад дотоодын сэтгүүлч сурвалжлагчид зэрэг 900 орчим төлөөлөгчдийг оролцуулах юм. Хаалтын ёслолоос өмнө Ли Кэчян улс орнуудын удирдагчидтай хамт дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн дэх Хятадын ордонтой танилцах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125083641