70 жилийн ойн мэдээллийн төвөөс олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна
2019-09-27 08:51:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн мэдээллийн төвөөс энэ сарын 25-нд тусгай сэдэвт хамтарсан сурвалжлагыг зохион байгууллаа. Энэ үеэр Хурлын үйлчилгээ болон олон нийтийн жагсаалыг удирдан зохицуулагч Жан Гэ, Сайн дурынхны үйл ажиллагааг удирдан зохицуулагч Шюн Жүө, Уран сайхны арга хэмжээг удирдах газрын байнгын комиссын орлогч дарга Пан Вэй, Олон нийтийн жагсаалын зохицуулагч, Бээжингийн багшийн их сургуулийн урлаг хэвлэл мэдээллийн сургуулийн дэд захирал Шяо Шянрүн, Талбайн мэргэжилтнүүдийн багийн ахлагч, Чинхуа их сургуулийн урлагийн сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ма Сай болон сайн дурынхны төлөөлөл, Чинхуа их сургуулийн докторант Хуан Чэн нар олон нийтийн жагсаал, сайн дурынхны үйлчилгээ, уран сайхны арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, сэтгүүлчдэд ярилцлага өгөв. Гэрэл зургийг сурвалжлагч Жян Вэньяо

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701125046459