Хятадын хөдөө аж ахуйн 70 жилийн хөгжил аяга хоолноос харагдана
2019-09-25 15:35:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ли Дайшян, Ма Лижюань/ “Гэрт хоолтой бол сэтгэлд галтай” гэдэг зүйр үгнээс үр тарианы үйлдвэрлэл нь хүмүүсийн амьдралд маш чухал зүйл болохыг мэдэж болно.

Үр тариа дутаж байсан он жилүүдэд цагаан гурилын мантуу олж идэх нь тансаг амьдралд тооцогдож, цагаан сараар мах олж идэх нь дээдийн жаргалд тооцогддог байв. Харин өнөөдөр дэлгүүр худалдаагаар дүүрэн хүнсний бүтээгдэхүүнтэй мөртлөө бүдүүлэг амуу дээр жимс ногоо нэмж иддэг эрүүл мэндийн хоол хүнс гээч нь моод болжээ. Өлсөж цангасан хүнд хэцүү үе хүмүүсийн сэтгэл санаанаас алгуур холдож, Хятадын ард түмэн хоолонд цадахгүй гээч үгүй болж, сайныг нь шилж идэх болов. Товчдоо бол, аяга хоолноос Хятадын хөдөө аж ахуйн 70 жилийн их хөгжлийг харж болох юм.

Хүнсний нийт үйлдвэрлэл нэмэгдсэний гол шалтгаан нь хөдөө аж ахуйн техник технологийн дэвшил байсан юм. 1949-2017 оныг хүртэл Хятадын үр тарианы талбай 109.959 сая га-аас 117.989 га болон нэмэгдэж, 7.3 хувь болон өсчээ. Үүний зэрэгцээ үр тарианы дундаж ургац 1029 кг/га-гаас 5607 кг/га болж, га бүрдээ 4.4 дахинаар нэмэгдэв. Улаан буудайн ургац 7.5, эрдэнэ шишийнх 5.4 дахинаар нэмэгджээ. Хятад улс нь хязгаартай тариалангийн талбайд үйлдвэрлэлийн үр ашгийг эрс нэмэгдүүлсэн байна.

Хөрсгүйгээр тарьж ургуулах, ухаалаг нарны хүлэмж, Бэйдөү навигацийн тариалан...том өгөгдөл, интернэт сүлжээ зэрэг орчин цагийн техник технологийг өнөөдөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд улам бүр ашиглаж, хөдөө аж ахуйн гайхамшиг орон даяар дэлгэрч, Хятад улс нь хөдөө аж ахуйн том гүрнээс хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн болж байна.

ХКН-ын XIX их хурлаас хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийн бодлого дэвшүүлж, хангамжийн бүтцийн шинэчлэлт бүх шатанд явагдаж, хөдөө аж ахуйг шинэчлэх бүтээн байгуулалт эрчтэй өрнөж байна. Шинжлэх ухаан технологиор хөдөө аж ахуйг дэмжих, ногоон хөгжил, хөдөө аж ахуйн дэмжлэг зэрэг олон ойлголтууд нь хөдөө орон нутгийн идэвх оролцоог дайчилж, тус салбарын хөгжил нь цоо шинэ “Алтан үе”-ийг угтан авчээ.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125038687