70 жилд иргэдийн орлого жил ирэх тутам нэмэгджээ
2019-09-24 10:23:48 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone


Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хүй, Жал Шяохүй\Шинэ Хятад улс байгуулагдсаны эхэн үед ихэнх хүмүүс нэг мөнгийг хэд хуваан зарж, илүү их мөнгөтэй болно гэхэд хэцүү цаг байв. 2018 онд Хятадын баялгийн менежментийн зах зээлийн нийт хэмжээ 132 их наяд юаньд хүрчээ. Захиран зарцуулах эд хөрөнгөгүй байсан манай иргэд 70 жилийн хугацаанд орлогожиж, улсынхаа эдийн засагтай зэрэгцэн хурдацтай өсч байна.

Орлогын үзүүлэлтүүдийг авч үзвэл 1949 онд Хятад иргэдийн нэг хүнд ногдох ашиг орлого 49.7 юань байсан бол 2018 онд энэ тоо 28228 юань болжээ. Үнийн хүчин зүйлийг хассаны дараах байдлаар бол бодит өсөлт 59.2 дахин, жилийн дундаж өсөлт 6.1 хувь байгаа юм.

Шинэчлэл нээлтийг хийснээс хойш иргэдийн орлогын огцом өсөлттэй зэрэгцэн үл хөдлөх хөрөнгө улам бүр ач холбогдолтой болж байна. 2018 онд хотын оршин суугчдын нэг хүнд ногдох цэвэр орлогын эзлэх хувь 10.3 хувь байсан бол 1985 оныхоос 9.8 хувиар нэмэгджээ. Мөнгөний уутаа захиран зарцуулах нь идэвхгүйгээс идэвхтэй хүртэл, санхүүгийн менежментийн арга, сувгууд нь дангаас олон тоогоор, консервативаас нээлттэй хүртэл өөрчлөгджээ.

1980-аад онд түгээмэл байсан төрийн сангийн үнэт цаас, 1990-ээд оны жилийн хооронд үүссэн хувьцаанууд, 2000 оноос хойш мэдэгдэж байсан олон нийтийн сангууд, 2010 оноос хойш тархаж эхэлсэн интернэт санхүү ... гээд мөнгөгүйгээс илүүчлэх мөнгөтэй болсноор иргэд эд хөрөнгөө ч захиран зарцуулах болов.

Ирээдүйд хятад хүмүүсийн мөнгө улам хуримтлагдсанаар эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл, арга хэлбэр өөрчлөгдөж магад. Гэвч хүмүүсийн сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл өөрчлөгдөхгүй юм.

 

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125032207