70 жил-970 дахин хөгжсөн Хятадын үйлдвэрлэл
2019-09-19 10:47:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Шиньшинь\Хятадын үндэсний үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 1952 онд 12 тэрбум юань байсан бол 2018 онд 30 их наяд юань болон нэмэгджээ. 970.6 дахин нэмэгдсэн гэдэг нь зөвхөн тоо биш чансааг ч харуулж байгаа явдал юм.

Хятад улс 1956 онд анхны ачааны машинаа үйлдвэрлэв. 2018 онд жилд 27 сая 819 мянган авто машин үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээрээ олон жил дэлхийд тэргүүлжээ. Авто машины үйлдвэрлэл Хятадын хөгжлийн нэгэн тод жишээ болов.

БНХАУ байгуулагдсаны дараахан үйлдвэрлэлийн салбар сул, технологи хоцрогдмол, зөвхөн утас, даавуу мэтийг л үйлдвэрлэдэг, савхин гутал, саван зэргийг л импортолдог байв. Харин өнөөдөр Хятад улс орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгож, НҮБ-аас зарласан 500 гаруй томоохон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дунд 220 гаруй төрлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болжээ.

Дэлхийн банкны тоо бүртгэлээр ам.долларын өнөөгийн ханшаар тооцоход 2010 онд Хятадын үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг анх удаа Америкийг давж, хамгийн том үйлдвэрлэгч улс болж, түүнээс хойш олон жил дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2017 онд Хятадын үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг дэлхийн нийт хэмжээний 27 хувийг эзэлж, үйлдвэрлэлийн чухал хөдөлгүүр боллоо.

Эдгээр тоо баримтууд Хятадын үйлдвэрлэл тооноос чанарт шилжиж, илүү буурьтай хөгжиж буйг харуулж байна.

БНХАУ байгуулагдсаны дараахан Хятадын экспортын бараа бүтээгдэхүүний 80 хувь нь үндсэн бүтээгдэхүүн байсан бол одоо дэвшсэн технологи, өндөр нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн голлох болов. 2018 онд механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүний экспорт 9 их наяд 600 тэрбум юань болж, нийт экспортын 60 хувийг эзэлжээ.

Саяхан нийтэлэгдсэн дэлхийн шилдэг 500 супер компьютерын жагсаалтад Хятадын 219 супер компьютер багтаж, дөрөв дэх удаагаа дэлхийд тэргүүлэв. Супер компьютерын олон улсын мэргэжилтэн Эрих Строммель хэлэхдээ, Хятад улс олон улсын супер компьютерын системийн гол үйлдвэрлэгч, гол хэрэглэгч болсон гэв.

Шинжлэх ухаан, технологийн хөгжил нь Хятадын үйлдвэрлэлд тасралтгүй шинэ эрч хүчийг сэлбэсээр байна. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш инновацид суурилсан стратеги удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн шинэчлэл эрчтэй явагдаж байна. 2017 онд жилийн орлого нь 20 саяас дээш аж үйлдвэрийн салбарын үр дүнтэй шинэ бүтээлийн патентын тоо 934 мянгад хүрч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан тайлангаас харахад 2017 онд Хятад улс олон улсын патентын хоёр дахь том өргөдөл гаргагч болжээ.

Дэлхийн үйлдвэрлэгч байсан Хятад улс технологийн шинэ төв болон хөгжиж, ололт амжилтаа дэлхийд таниулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125013908