“Air China” компани Хөх хот-Улаанбаатарын чиглэлийн анхны нислэгээ амжилттай үйлдэв
2019-09-16 11:02:45 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Air China” компани Хөх хот-Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болж, Хөх хотын “Цагаан суварга” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 12-нд нээлтийн ёслол хийв.

“Air China” компани тус чиглэлд нислэг үйлдэх болсон нь Хөх хот “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын чухал зангилаа, хойд бүс нутагт нээлттэй давуу талаа нэг алхамаар эрчимжүүлэн, ӨМӨЗО-ы гол гүүр болох үүргээ гүйцэтгэн, Хятад, Монголын эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, иргэдийн ойлголцлыг улам илүү ойртуулах явдал юм.

Энэхүү чиглэлд долоо хоногт 2 ээлжийн нислэг үйлдэх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт 157 хүний суудалтай CA753/754 онгоцоор үйлчилнэ. Хөх хотоос 09 цаг 30 минутад хөөрөх бол Улаанбаатараас 12 цаг 30 минутад хөөрч, нислэг 1 цаг 50 минутын турш үргэлжлэх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125000446