Нийгмийн салбарт стандартчилал зайлшгүй шаардана
2019-09-09 08:41:41 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Улаанцавын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди, Х.Үзэсгэлэн\ 6-ны өдрийн үдээс хойш, Хятад Монголын экспогийн салбар форум болох Хятад Монголын эдийн засаг худалдааны стандартчиллын форум зохион байгуулагдаж, хоёр улсын эрүүл мэнд, боловсрол, эм эмнэлэг, барилга зэрэг нийгмийн олон салбар дахь стандартчиллын агуулгыг хамарч, “Стандартчиллаар чанар чансаагаа дээшлүүлж, стандартчиллаар худалдаа эдийн засгийн солилцоог туслахуй” хэмээх гол сэдвийн тойронд явагдав.

Форумд, Олон улсын стандартчиллын байгууллагын дарга асан Жан Шяоган “Олон улсын стандартчиллын хөгжлийн хандлага болон Хятад улсын дээд чанарлаг хөгжил”-өөр гол сэдэвт үг хэлж, Олон улсын сатандартчиллын хөгжил, дээд чанарлаг хөгжил, чанар болон стандартын харьцаа холбоо, стандарт тогтоох зэрэг талаас стандартчиллын чухал чанарыг ярьсан байна. Монголын талын хуралд оролцсон Болдбаатарын Эрдэнэзул, Ганпүрэвийн Өнөржаргал, Ванчины Ганзориг нар улсынхаа бодит байдлаас үүсэн адил бус талаас стандартчиллын ажлын онцлог туршлагаа хуваалцсан байна.

“Хятадын монгол эм эмнэлгийн тухай улсын стандарт ба орон нутгийн стандарт гэж байдаг. Улсын стандарт нь Хятадын монгол эмийн үйлдвэрт стандарт хангахын зэрэгцээ удирдах үүрэг гүйцэтгэдэг. Өвөр Монголын монгол эм нь орон нутгийн стандартыг мөрдөн үйлдвэрлэж байна” гэж ӨМӨЗО-ы Хүнс, эмийн зүйлийг хянан шалгах төвийн захирал асан Ван Вэй ярилаа.

Монгол Улсын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчлээг хариуцсан ахлах мэргэжилтэн Цэрэндашийн Бурмаа уламжлалт анагаах ухаанд хэрэглэж буй эмийн ургамлын стандартчиллын тухай ярихдаа, Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын улсын стандартад эмийн ургамлын стандарт байхаас гадна Монгол Улсын уламжлалт эмнэлэгт хэрэглэх амьтан ургамлын түүхий эдийн стандарт ч бий. Нарийн судалгаагаар одоогоор Монгол Улсад ургадаг 80 гаруй ургамлын цэцэг, үр, жимс, үндэс, навч зэрэгт стандарт боловсруулсан байна. Үүнээс гадна 2003 онд эмийн зүйл болон эмийн түүхий эдийн стандарт Монгол Улсын эмийн тольд оров. Одоогоор Монгол Улсад уламжлалт эмийн 7 үйлдвэр, 1 эмчилгээний төхөөрөмж хангах газар болон 1 түвд эм худалдаалах газар байна гэв.Нийгмийн салбарт стандартчилал зайлшгүй шаардана. Стандартчилал байвал сая чанартай өргөн хүрээтэй хөгжиж чадна. Тогтуун баттай хөгжихийн урьтал бол стандартчилалтай хөгжих болно.

Хятадын Хэмжил зүйн их сургуулийн профессор Юй Шяо стандартчилсан боловсролын тухай ярихдаа, Хятадын боловсрол нэгэнт стандартчлагдаж, олон улсын түвшинд нэлээд түрүүнд орох болов. Энэ нь Хятадын боловсролын систем нэлээд хөгжсөнийг харуулж байна гэжээ.

Нийгмийн хөгжлийг дагалдан стандартчилал нь нэгэнт дэлхийн “Нийтлэг хэл” болов. Манай улс “Нэг бүс-Нэг зам” дагуу улс орнуудтай стандартчиллын талаар өргөн хүрээнд хамтран ажиллах, нэвтрэлцэх, хоёр талын стандартчиллыг мэдрэхийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятад стандартыг дэлхийд таниулах, ашиглуулахыг эрчимжүүлэхийн хамт дэлхийн аж үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, мэргэжлийн хөгжилд түшиг тулгуур болов.

Тус форумд бас Хятад Монголын стандартчиллын мэдээлэл үйлчилгээний платформ байгуулсан нь хоёр улсын хоорондох стандартчиллын солилцоонд үйлчилгээ худалдаа, эдийн засгийг ахиулахад мэргэжлийн дэмжлэг хангахын хамт хоёр улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124975698