Хятад Монголын экспо Монгол Улсын зах зээлийн хөгжлийг ахиулж байна
2019-09-09 08:16:50 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Улаанцавын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди, Х.Үзэсгэлэн\ Энэ сарын 6-нд Хятад Монголын III экспо Өвөр монголын Улаанцав хотод албан ёсоор нээлтээ хийв. Тус удаагийн экспо нь хамтын ажиллагааны бүс нутгаа Орос, БНСУ, Солонгос, Япон зэрэг зүүн хойд Азид хүртэл өргөтгөсөн төдийгүй шинжлэх ухаан технологи, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, ноос ноолуур зэрэг олон хүрээг хамарсан байна. Тус удаагийн экспод олон улсын дүр төрх, улсын дотоодын бараа бүтээгдэхүүн, Өвөр монгол, Хятад, Монгол, Оросын боловсрол шинжлэх ухаан технологи, олон улсын монгол эм зэрэг олон павильон гаргаж, урьсан зочин болон экспод оролцсон аж ахуйн нэгж 6000 шахам болжээ.

Нээлтийн ажиллагаанаас өмнө, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын павильонд очиж, экспод оролцож байгаа аж ахуйн нэгжийн эзэдтэй ярилцав. /Гэрэл зургийг Синьхуа монгол нетийн редактор Бай Линди/

Тус павильонд Монгол Улсын нэрт брэнд “Говь”, Монгол Улсын хамгийн том хивс үйлдвэрлэлийн компани болох “Эрдэнэт хивс”, “Гэр” аялал жуулчлалын компани, хувцас загвар, алт мөнгөн эдлэл зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, экспогийн нээлтийн эхний өдөр жуулчдын анхааралд хүрсэн байна.

“Эрдэнэт хивс” компанийн Хятадын талын төлөөлөгч Батзориг, Бид бараа бүтээгдэхүүнээ олон улсад гаргах сонирхолтой болохоор энэхүү экспод эхнээс нь оролцож ирсэн. Бид Монголын зах зээлийг хангасан суурин дээр хүн ам ихтэй Хятад дахь зах зээлээ улмаар өргөтгөж, айл өрхүүдийн эрэлтэд тохирсон бүтээгдэхүүнийг хийхээр зорьж ажиллаж байна. Одоогоор “Эрдэнэт хивс” бол Монгол Улсын хамгийн том хивсний компани болсон гэв.

“Гэр” аялал жуулчлалын компанийн захирал Хишигсүрэнгийн Нандиндорж, 2018 онд Хятад Улсын мянга шахам жуулчдыг хүлээж авчээ. Энэ жил Өвөр монголын аялал жуулчлалын компанитай хамтын ажиллагаа өрнүүлж, нэн өргөн хүрээнд ажиллах болно гэж ярилаа.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124975298