М.Чимэдцэеэ: Хятадын уламжлалт соёлын сонгодог зохиолуудыг орчуулах бол миний баяр бахдал
2019-09-06 09:30:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын өнгөрсөн сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Асган, Юй Жя, Урьхан\

МУИС-ийн профессор, хэл бичгийн ухааны доктор, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал, Хятад судлаач, МУСГЗ М.Чимэдцэеэ болон Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төв хамтран кирилл рүү орчуулсан “Мэнз” номын нээлт өнгөрсөн сарын 31-нд МУИС-ийн номын санд болов.

Орчуулагч М.Чимэдцэеэ, “Дөрвөн ном”-ыг орчуулах нь миний олон жилийн мөрөөдөл байсан юм. Одоо энэхүү мөрөөдөл маань биелэв. Миний бие тасралтгүй хятад судлал болон орчуулгын ажлын дунд Хятадын соёлыг нэн гүнзгий судлах болсон маань миний хамгийн баяртай явдал болно. Эдгээр орчуулгын бүтээлээр дамжуулан Монголчууд Хятадыг танин мэдэхийн зэрэгцээ Хятадын ард түмнийг Монголчуудад ойлгуулах нь их амжилттай санагддаг” хэмээн сэтгэл хөдлөн ярьсан юм. Тэрээр 20 жилийн өмнөөс “Сургаал үг”-ийг орчуулж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэрээр “Их суртахуй”, “Хэв дунд”, “Күнзийн дайтахуйн ухаан”, “Мэнз” зэрэг Хятадын уламжлалт сонгодог зохиолыг орчуулжээ.

Дөч гаруй жилийн өмнө М.Чимэдцэеэ МУИС-д системтэйгээр гурван жил хятад хэл үзэв. Тэрээр Хятадын соёлын олон олон нууцыг судлах нь зүйтэй юм хэмээн үзсэн нь түүний хожмын хятад хэл сурах явцад тус дэм болсон байна.

1979 онд их сургууль төгссөний дараа тэрээр хэвлэл мэдээллийн байгууллага, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгт ажиллаж байжээ. Хоёр орны харилцааны тогтвортой хэвийн хөгжлийн дагуу түүний Хятадад айлчилж солилцоо хийх тоо олширч, тэр хэрээр Хятадын уламжлалт сонгодог зохиолуудтай танилцах нь ч их болжээ.

“Тухайн үед Монголчууд зонхилон Күнзийг мэддэг. Гэсэн хэдий ч түүний юу хэлж өнгөрсөн, түүний үзэл санаа хойч үеийнхэнд ямар нөлөө болсныг тодорхой мэддэггүй байсан” хэмээн тэрээр ярьж байна. Тиймээс тэрээр ажлын өрөөндөө нэмэлт цагаар ажиллаж, дөрвөн жилийн хугацаа зарцуулж байгаа “Шүүмжлэл өгүүлэл”-ийг орчуулан Монголчуудад таниулжээ.

Орчуулгын олон ном хэвлүүлсний дараа тэрээр Хятадын уламжлалт соёлын “цөм”-ийг эмхэтгэх нь Монголчуудад маш их ашиг тустайг ойлгов. Түүнчлэн тэрээр Хятад судлаачийн хувиар кирилл дээр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон: Сэтгэхүй ба соёл” хэмээх судалгааны ганц сэдэвт томоохон бүтээлийг туурвижээ.

Орчуулгаас гадна М.Чимэдцэеэ 2007 оноос эхлэн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал болсноос хойш олон бага дунд сургууль болон их дээд сургуульд очиж, оюутан сурагчдын хятад хэл сурч байгаа байдлыг судлан, орон нутгийн багш нарын сургалтыг дэмжин, Хятад, Монголын соёлын солилцоонд маш их хувь нэмэр оруулсан юм. Энэ оны 7 дугаар сард Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс М.Чимэдцэеэд “Хятад Монголын найрамдлын зүтгэлтэн шагнал” хүртээсэн юм.

МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт нь 2008 онд албан ёсоор байгуулагдаж, одоогоор 5000 гаруй сурагч хүлээн авчээ. Монголд хятад хэл сурах нь түгээмэлжиж, хүмүүс Хятадын соёлыг сонирхох болов. “Улам олон залуучууд хятад хэл сурч, Хятадын сонгодог зохиолыг үзэж судлах нь Хятад судлаач болон Хятад соёлыг түгээгчдэд маш их зориг тэмүүлэл болж байна” гэж тэрээр ярив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124967174