Египитийн 364 оюутан Хятадын Засгийн газрын тэтгэлэг хүртэв
2019-08-30 08:50:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Каирын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Бинянь\ Хятад улсаас Египитэд суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 28-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятадын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн 364 оюутныг үдэв.

Хятад улсаас Египитэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ляо Личян хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хятадын Засгийн газрын тэтгэлгийг хүртсэн оюутнууд нь далай тэнгис болон сансар судлал, биологи, компьютер, машин тоног төхөөрөмжийн инженер зэрэг чиглэлээр суралцана. Сүүлийн жилүүдэд Хятадад суралцсан Египитийн боловсон хүчний тоо 100-д хүрсэн ба манай улс Египитийн ирээдүйн хүний нөөцийг бүрдүүлж өгөхдөө дуртайяа туслахад бэлэн байна” гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120691124939787