Хятад, Орос, Монгол гурван орны залуу бизнес эрхлэгчдийн форум болно
2019-08-20 15:52:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг эрчимжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулах зорилтын хүрээнд Хятад, Орос, Монгол гурван орны залуу бизнес эрхлэгчдийн форум ирэх сарын 10-12-нд Манжуур хотод болно.

БНХАУ-ын Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ы захиргаа, Монгол Улсын Дорнод аймаг, ОХУ-ын Ар Байгал тойргийн захиргаа, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж буй уг форумыг Манжуур хотын захиргаа гардан гүйцэтгэх юм.

“Инноваци хөгжил, хамтын ирээдүй” уриан дор зохиогдох тус форумд гурван орны залуу бизнесменүүд оролцож, санаа бодлоо чөлөөтэй солилцон, улмаар бизнесийн хүрээгээ өргөжүүлж, тэдний цаашдын ажил хэрэгт шаардлагатай нээлттэй орчныг бүрдүүлэх нь энэхүү форумын зорилго юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124898489