Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцүүлэг Эрээнд болно
2019-08-12 15:44:11 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Эрээн хот дахь Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцүүлэг энэ сарын 15-нд Эрээн хотноо эхэлнэ.

Уг хурал “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорыг хамтдаа байгуулж, шинэ цаг үеийг хамтаар цогцлооё” уриан дор мэргэжилтний илтгэл, форум хэлэлцүүлэг, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төслийн танилцуулга, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа, соёл спортын арга хэмжээ зэрэг олон хэлбэрээр явагдана.

Эх сурвалжаас үзвэл, өнгөрсөн 10 жилийн хугацаанд уг хэлэлцүүлгийн үеэр нийт 172 төсөлд гарын үсэг зурж, 73 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулжээ. Гэрээ хэлэлцээр нь бүсүүдийн бүтээн байгуулалт, цахим худалдаа ба олон улсын ложистик, соёл боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, мөнгөн гүйлгээний инноваци зэрэг олон салбарыг хамарч, боомтын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, БНХАУ-ын мужууд болон Монгол Улс, ОХУ хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаанд холбоос болж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, Эрээн боомт, тэр дундаа ӨМӨЗО-ы гадаадад нээлттэй байх байдлыг дээшлүүлж, дотоодын уялдаа холбооны түвшнийг дээшлүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124866368