Монгол хэлний вичат нэвтэрсэнээр иргэд Засгийн газрын мэдээллийг шуурхай авдаг болов
2019-08-07 17:25:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс ӨМӨЗО-оос монгол хэлний вичат орчныг нэвтрүүлэв.

“ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын монгол хэлний нийтлэл” хэмээх вичатын олон нийтийн орчинд ӨМӨЗО-ы Засгийн газрын тогтоол шийдвэр, бодлогын бичиг баримт, томоохон хурал зөвлөгөөн, нэр хүнд бүхий арга хэмжээг монгол хэлээр нийтэлж байна. Үүний зэрэгцээ уншигчид ямар нэг төлбөргүйгээр эх материалаас мэдээллийг харгалдуулж үзэх буюу орчуулах боломжтойн дээр монгол хэлний код хөрвүүлэгч, цахим газрын зураг зэргийг ашиглах бололцоотой юм.

Энэхүү монгол хэлний вичат орчныг нэвтрүүлсэнээр үг хэлний зөрөөгөөс болж монголчууд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч чаддаггүй байдал арилж, Засгийн газрын зүгээс монголчуудад үзүүлдэг үйлчилгээний түвшин дээшилсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124848823