Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд түвшний XII дахь зөвшилцөл болов
2019-08-01 10:38:59 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ ХКН-ныТөв хорооны УТТ-ны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны иж бүрэн хэлэлцээний Хятадын талын төлөөлөгчдийн ахлагч Лю Хэ болон Америкийн худалдааны төлөөлөгч Лайтхайзер, Сангийн сайд Мнучин нар энэ сарын 30-31-нд Шанхайд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд түвшний XII дахь зөвшилцөлд оролцов.

Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын Осака дахь уулзалтын чухал хамтын ойлголтын дагуу эдийн засаг, худалдааны салбарын хамтын анхаарал тавьж буй томоохон асуудлуудаар үр дүнтэй ярилцав. Мөн Хятадын тал дотоодын хэрэглээний шаардлагаар Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэх болон Америкийн тал худалдан авалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг талаар ярилцлаа.

Хоёр талын дараагийн ээлжийн зөвшилцөл 9 дүгээр сард Америкт зохиогдоно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124824413