Ван Чишань БНХАУ болон АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүлээн авалтад оролцов
2019-07-24 16:56:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ сарын 23-нд Бээжин хотноо БНХАУ болон АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүлээн авалтад оролцож, мөн тус улсын Абу Даби хааны хөвүүн Мухаммедыг хүлээн авч уулзав \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лю Бинь\

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жэн Минда\ БНХАУ-ын дэд дарга Ван Чишань энэ сарын 23-нд Бээжин хотноо БНХАУ болон АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүлээн авалтад оролцож, мөн тус улсын Абу Даби хааны хөвүүн Мухаммедыг хүлээн авч уулзав.

Ван Чишань хэлэхдээ, “БНХАУ болон АНЭУ-ын хөгжлийн тухай ойлголт харилцан нийцэж, харилцан нөхөх чанараар чанга, иргэний хандлагын олон нийтийн суурь бөх, хоёр талын харилцааны үндэс суурь бат байж, бүс нутагтаа чухал нөлөөтэй юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоосон 35 жилийн хугацаанд салбаруудын хоорондох хамтын ажиллагаа үр өгөөжтэй байна. Сүүлийн хоёр жилд хоёр орны удирдагчид амжилттай харилцан айлчилж, хоёр талын харилцааг гүнзгийрүүлж, үсрэлт бүхий хөгжилд хүрэв. Хятадын тал АНЭУ-ыг хамгийн дотно найз болон найдвартай стратегийн түнш хэмээн үздэг. Шинэ эрин, шинэ эхлэлийн цэг дээр бид АНЭУ-тай хамтаар чармайн, хоёр орны тэргүүний зөвшилцлийг сайн хэрэгжүүлж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ индэрт гаргахад бэлэн байна” гэжээ.

Мухаммед хэлэхдээ, “АНЭУ бол Хятадын найдвартай түнш юм. АНЭУ нь үргэлж Хятадын талтай хамтран ажиллаж, “Нэг бүс-Нэг зам”-ын санаачилгыг хамтаар байгуулж, хоёр орны салбаруудын солилцоо, хамтын ажиллагааг гүүзгийрүүлж, олон улсын үйл хэргийн зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны нэн өндөр түвшний хөгжлийг түлхэн ахиулна” хэмээв.

Хоёр тал мөн зураг болон урлагийн тоглолт сонирхов.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124793914