Түмэн газрын цайны зам дахь худалдааны бүс
2019-07-15 17:39:31 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Улаанбаатарын энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ: Түмэн газрын цайны зам дахь Монгол Улсын чөлөөт худалдааны бүс \Синьхуа агентлагийн сурвалжлагч Асган, Юй Жя, Урьхан\

Зуны өдрийн өглөө, сурвалжлагчид Монгол Улс болон ОХУ-ын хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг зорин аяллаа эхлүүлэв. Энд Монгол Улсын анхны чөлөөт худалдааны бүс ажиллаж байгаа юм.

Хөл хөгжөөн ихтэй Улаанбаатараас гарч хөвөө хязгааргүй талын дундуур Хятад Монгол Оросын түмэн газрын цайны замаар умарш аялах дунд замын хажууд бульдозер ажиллах харагдана.

Ойлгосноор, энд Улаанбаатараас хойд бүсийн хот Дархан руу хоёр урсгалт зам тавьж байгаа бөгөөд ирээдүйд Монгол Оросын хил хүртэл сунгах аж. Гэхдээ Улаанбаатараас хойд талын Дархан хот хүртэлх энэхүү замыг сайжруулан зэрэг дэвийг нь өсгөж, ирээдүйд өмнөд хэсгийн Хятад Монголын хил дээр хүртэл сунгах болно. Эдгээр барилга ашиглалтад орсны дараа Хятад Монгол Оросын солилцоо хамтын ажиллагааны коридорыг улам саадгүй нэврүүлэх болно.

Зургаан цаг гаруй аялаад, сурвалжлагчид Алтанбулагт хүрч ирлээ.

Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн эзлэх талбай нь 500 га, Монгол Оросын анхны чөлөөт худалдааны бүс болно.

Чөлөөт худалдааны бүсийг удирдах газрын дэд дарга Балжиймаа сурвалжлагчид хэлэхдээ, өнгөрсөнд Алтанбулаг нь автозамын боомт байж голдуу хүмүүс, автомашин, бараа нэвтрэхэд ашиглаж байжээ. Чөлөөт худалдааны бүс ашиглалтад орсны дараа, тэнд очиж аялан жуулчлах, бараа худалдан авагчид жил дараалан нэмэгдэж, сумын төвийн ресторан, буудал болон супермаркетын наймаа ч улмаар сайжирсан байна.

Бүртгэснээр, 2018 онд, чөлөөт хуалдааны бүсэд очсон хүн давхардсан тоогоор 59 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс нэг дахин нэмэгдэж, худалдааны нийт хэмжээ 485 сая ам.долларт хүрэв.

Чөлөөт худалдааны бүсэд нэвтрэх жижиг замаар төрөл бүрийн машин тасрахгүй давхилдана. Чөлөөт худалдааны бүсэд, архи тамхи, чихэр бүүрцог зэрэг төрөл бүрийн татвараас чөлөөлсөн бараа худалдах дэлгүүр, хоёр давхар өндөр үзэсгэлэнгийн заалын гадна ханан дээрх сурталчилгааны пайзан дээр “Эртний цайны зам” гэсэн Хятад үсэгтэй, зарим үйлдвэрийн байр, дэлгүүрүүдйн байр ид баригдаж байгаа.

Сумын төвт буудал ажиллуулж байгаа тухайн газрын иргэн Хишиг чөлөөт худалдааны бүсээс бараа худалдан авч байлаа. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, 2014 оноос өмнө, тэр нөхөртэйгөө хамтаа бусад газар ажиллаж байсан юм. Чөлөөт худалдааны бүс ашиглалтад орсны дараа, сумын төв улам хөгжөөнтэй болсон тул тэд хоёул буцаж ирээд буудал ажиллуулсан бөгөөд одоо жилд 40 сая төгрөгийн \бараг 105 мянган юань\ орлого олж байна.

Чөлөөт худалдааны бүсийн дэлгүүрийн худалдагчдын хэлэхээр, одоо Хятадын аялан жуулчилж бараа худалдан авагч улам нэмэгдэж байгаа болохоор тэд нар хятад хүний сонирхдог нэн олон бараа бэлтгэж, Хятадын зах зээлийг өргөтгөн тэлүүлж байна гэжээ.

Өнөө жилийн 5-р сад, Балжиймаа төлөөлөгчид дагуулж Хятадын Өвөр Монголын Эрээн хотод айлчилж солилцоо хийв. Хятадын нэн олон аж ахуйн нэгж Алтанбулаг чөлөөт худалдааны бүстэй хамтран ажиллах санамж байгуулахыг хүсэж байна гэж тэрээр хэлжээ.

Үдэш, сурвалжлагчид машинаар Алтанбулаг сумнаас баруун урагш 20 гаруй км зайтай Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэв. Нэрт Орхон гол долгиолон урсаж, Монгол Улсыг сундлан өнгөрөх төмөр зам түүний дэнжин дээр байрладаг.

Нэг цуваа ачааны галт тэрэг тус төмөр зам дээгүүр аажимхан өнгөрөхөд чингэлэг дээр нь “Хятадын хуурай замын боомт” гэсэн үсэгтэй. Энэ бол буцаж яваа Хятад Европын ээлжит галт тэрэг болно. Дахиад 1000 гаруй км замнавал тус галт тэрэг Хятад Монголын хамгийн их хуурай замын боомт Эрээн хотод хүрэх болно.

Хятадын Гаалийн газрын бүртгэлээс харахад, өнөө жилийн эхний хагаст 713 цуваа Хятад Европын ээлжит галт тэрэг Эрээн хотоор өнгөрч, өнгөрөсөн оны мөн үеэс 20 хувь өссөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124755880