Японыг эсэргүүцэх дайны 82 жилийн ойг тэмдэглэх ёслол Бээжин хотод болов
2019-07-08 15:40:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лүө Ша\ Японыг эсэргүүцэх үндэстний дайн эхэлсэн 82 жилийн ойг тэмдэглэх ёслол 7-ны өдөр Хятадын ард түмний Японы эсэргүүцэх дайны дурсгалын ордонд зохиогдов. ХКН-ны Төв хорооны УТТ-ны гишүүн, ХКН-ны Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга Цай Чи арга хэмжээг хөтлөв.

Олон салбарын төлөөлөгчид Японыг эсэргүүцэх дайны дурсгалын ордонд цуглаж, Хятадын үндэстнүүд нэгдэн Японыг эсэргүүцсэн үйл явдлын бэлгэдэл болох “Хүрэл хэрэм төмөр хана” нэртэй товгор хөшөөнд цэцэг өргөж, үрэгдсэн баатруудад хүндэтгэл дэвшүүлэв. Тэд мөн “Японыг эсэргүүцэх дайны дайчин уриа--ХКН хийгээд Японы эсэргүүцэх дайны соёл” тусгай сэдэвт үзэсгэлэнг сонирхлоо.

ХКН-ны Төв хорооны холбогдох байгууллага, Хятадын цэргийн Төв зөвлөлийн Улс төрийн газар болон Бээжин хотын дарга удирдлага, Бээжин хотод Японыг эсэргүүцэх дайнд оролцож байсан ахмад дайчдын төлөөлөгч, гэр бүлийн хүмүүс, нийслэлийн сурагчид, офицер байлдагч нийт 500 гаруй хүн оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124724565