Хятад Америкийнн харилцааг хөгжүүлэх нь олон улсын нийтийн хүсэл эрмэлзэл мөн
2019-07-04 09:30:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Чэн Шинь Вэнь Шинь/ ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн арга хэмжээнд оролцсон гадаадын улс төрийн намын төлөөлөгчид өчигдөр сурвалжлага хүлээхдээ, Хятад Америкийн төрийн тэргүүний Осакагийн уулзалт зөвшилцөлд хүрсэн нь тэгш хэлэлцээрээр дамжин эдийн засаг худалдааны асуудлыг шийдвэрлэх эерэг дохио болж, олон улс болон дэлхийн зах зээлд харилцан ашигтай хамтын ажиллагааны эерэг энерги болсон гэж онцолжээ.

Лаосын Ардын хувьсгалт намын төв хорооны гишүүн, Улсын хурлын орлогч дарга Сунтон хэлэхдээ, энэхүү уулзалт нь хоёр орны худалдааны хурцадмал байдлыг шийдвэрлэхэд чухал алхам болсон ба дэлхийн хоёр том эдийн засгийн цогц болсны хувьд Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа нь хоёр талд маш чухал ач холбогдолтой бөгөөд дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд ч чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Тэрээр бас, “Хятад Америкийн төрийн тэргүүн нар эрх тэгш харилцан хүндэтгэх үндсэн дээр эдийн засаг худалдааны зөвшилцлийг дахин эхлүүлэхийг зөвшөөрч, АНУ-аас Хятадын бүтээгдэхүүнд дахин гаалийн татварыг нэмэгдүүлэхгүй болсон нь Хятад Америкийн хэн алинд нь ашигтай байх ба дэлхий дахинд ч эерэг дохио болсон байна. Хятад Америк хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан ашигтай эрх тэгш зарчмын дагуу хоёр орны иргэд болон дэлхийн иргэдэд ач буянаа хүртээж байхыг бид хүсэж байна” гэжээ.

Ботсванагийн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Балопи илэрхийлэхдээ, Хятад Америк хоёр орон маргаанаа шийдвэрлэж зөвшилцөлд хүрэхийн төлөө үргэлжлэн ажиллах нь Африкийн орнуудын хүсэл эрмэлзэл мөн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Ботсванаг багтаасан дэлхийн улс орнууд Хятад Америк эдийн засаг худалдааны зөвшилцлөө дахин эхлүүлсэнд баярлан талархаж байна. Хятад улс нь хүнд хариуцлага хүлээсэн том гүрэн болсны хувьд үнэнч итгэлтэй, эрх тэгш хандлагаар энх тайвныг хамгаалж, зөрчил маргааныг шийдвэрлэж байгаа нь бахдам бишрүүштэй гэжээ.

Тэрээр бас хэлэхдээ, “Хэрвээ Хятад Америк энэ хоёр ‘том заан’ эе эвээ хичээж явбал дэлхий дахинд маш сайн нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч, бусад улс орнууд ч даган баясах болно” гэжээ.

Түркийн Шударга ёс хөгжлийн намын Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Каятүрк хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нь өнөөгийн дэлхий дахины хамгийн том хоёр талт харилцааны нэг болно. Хоёр орны хоорондох ямар ч мөргөлдөөн нь хоёр талын харилцаанд нөлөөлөхөөр үл барам дэлхий дахиныг ч нөлөөлнө. Олон улсын зүгээс Хятад Америкийн төрийн тэргүүний Осакагийн уулзалтын үр дүнд сэтгэл өндөр байгаа ба энэ нь Хятад Америк хоёр оронд ашигтай бөгөөд дэлхийн эдийн засаг тогтвортой байхад чухал хүчин зүйл болсон байна. Хоёр орон зөвшилцлөөр дамжин оршиж байгаа маргаан будлиантай асуудлаа шийдэж чадна гэдэг итгэл дүүрэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124708439