Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчидтай уулзав
2019-06-29 21:38:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд, Осака хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилийн ерөнхийлөгч Боссонеро, Оросын ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафоса нар БРИКС-ийн түншийн харилцаа, глобал засаглал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ. БРИКС-ын орны ээлжит дарга орон Бразилийн ерөнхийлөгч Боссонеро уулзалтыг даргалав.

Ши Жиньпин: Одоо олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байна. Дэлхийн эдийн засаг ерөнхийдөө өсөлтөө хадгалж байгаа ч тодорхойгүй, тогтворгүй байдал илэрхий нэмэгдэж байна. БРИКС-ийн орнууд өөрсдийн хэргээ сайтар шийдэж, уян хатан байдал, гаднын эрсдэлийг даван туулах чадвараа сайжруулах ёстой. Бид эв санаа нэгтэй хамтран ажиллаж, харилцан хүндэтгэж, эрх тэгш шударга, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, олон улсын сайн сайхан эерэг орчин бүрдүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо: Бид харилцан дэмжиж, харилцан туслалцаж, таван орныхоо иргэдийн сайн сайхан амьдрал, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэжээ.

Өнөөгийн дэлхий ертөнц тогтворгүй хүчин зүйл ихтэй, олон улсын хамтын нийгэмлэгт ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл өндийж, олон улсын худалдааны дүрэм, ДХБ-ын хүчин суларч, хөгжлийн хүртээмжтэй байдлыг эрчимжүүлэх зэрэг сорилт тулгарч байна хэмээн хуралд оролцсон удирдагчид илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124689084