Ши Жиньпин Макронтой уулзав
2019-06-29 21:14:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 29-ний өдөр Осакад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макронтай уулзав.

Ши Жиньпин: Энэ оны 3-р сард би Францад амжилттай төрийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үед бид стратегийн олон нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны гэрээ тохиролцсон байна. Эдгээрийг хоёр тал тогтвортой хэрэгжүүлж байна. Дэлхий ертөнц зуун жил тохиолдоогүй өөрчлөлтөд тулгарч буй өнөө цаг ивээх үзэл, ганц талын үзлийн сөргө урсгал болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний хамтын өрсөлдөөн сорилтын өмнө Хятад Франц том гүрний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бие даан эзэн мэдэж, хамтран ажиллаж, хамтаар олон талт үзлийн хамгаалагч, нээлттэй хамтын ажиллагааны хэрэгжүүлэгч, дэлхийн энх тайвныг хамгаалагч, соёл иргэншлийн солилцооны дагуулагч болж, дэлхий нийтийн энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшлийг дэмжин, үзэсгэлэнт сайхан эх дэлхийгээ хамгаалах ёстой гэжээ. Ши Жиньпин: Олон улсын хамтын нийгэмлэг Бүс ба замыг хамтран байгуулах нь чансаатай хөгжлийн шинэ үе шатанд орсон тул Хятад Франц гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны төслийг хурдтай хэрэгжүүлж, цөмийн эрчим хүч, сансар судлал зэргийн том төслөөр хамтран ажиллах ёстой. Хятадын олон улсын импортын II яармагт Францын оролцохыг Хятад улс сайшаах бөгөөд хоёр тал 2021 оны Хятад Францын соёлын аялал жуулчлалын оны арга хэмжээг сэтгэл гарган бэлтгэж, хүмүүнлэгийн солилцоогоо ахиулах болно гэжээ.

Макрон: Ши Жиньпин даргын энэ оны 3-р сард Францад хийсэн айлчлал хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын харилцаанд шинэ ахиц дэвшил гаргасан юм. БНХАУ-д дахин айлчлахыг миний бие хүсэн хүлээж байна. Франц Хятад улстай хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, эрчим хүч, иргэний хэрэглээний цөмийн эрчим хүч зэрэг талаар хамтран ажиллаж, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Франц Хятад бүгд олон талт үзлийг дэмждэг, дэлхийн засаглалын талаар нягт зохицуулалт хийж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон талт шинжийг хамгаалах зэрэг олон талт хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124689047