Ши Жиньпин, Ангела Меркель нар уулзав
2019-06-29 21:06:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ, 28-нд Осакад, Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркель нар уулзав.

Ши Жиньпин: Хятад Германы хамтын ажиллагааны их чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлах бол хоёр орны засгийн газар, нийгмийн олон салбарын үндсэн нийтлэг ойлголт юм. Эдүүгээ олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөлд, Хятад Герман хоёр орон стратегийн түншийн иж бүрэн харилцаатай байдгийн хувиар харилцаа хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэх ёстой гэжээ.

Ангела Меркель: өнөөгийн нөхцөлд, Германы зүгээс Хятад улстай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Би хувиасаа удалгүй Хятад улсад дахин айлчлахыг хүсэн хүлээж байна. Герман Хятадтай хамтдаа “Нэг бүс-Нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа судлан, Европын холбоо, Хятадын харилцааг нааштай хөгжүүлэн, Европ Хятадын хөрөнгө оруулахын гэрээг түргэхэн байгуулахыг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124689039