Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын уулзалтад үг хэлэв
2019-06-29 20:57:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд Осака хотноо Их 20-ийн удирдагчдын XIV уулзалт боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтад оролцож "Хамтран ажиллаж, хамт урагшилж, дэлхийн чансаатай эдийн засгийг хамтдаа байгуулъя” сэдвээр чухал үг хэлжээ. Тэрээр: Их 20 өөрчлөлт шинэчлэлийг баримталж, өсөлтийн хөдөлгөх хүчийг нээж, цаг үетэй зэрэг урагшлан, глобал засаглалыг бүрэн төгөлдөр болгож, бэрхшээлийг даван туулж, хөгжлийн саад тотгорыг арилган, түншлэх үзэл санааг баримталж, зөрчил мөргөлдөөнөө зүй зохистой зохицуулах хэрэгтэй гэжээ. Хятад улс зах зээлийг улам нээлттэй болгож, чансаатай хөгжиж, дэлхийн эдийн засгийн сайн сайхан маргаашийг бүтээн байгуулахын төлөө хичээн зүтгэх болно хэмээн зарлажээ. Орон нутгийн цагаар чуулга уулзалт үдэд эхэлсэн байна. Абе Шинзо даргалж, Ши Жиньпин үг хэлж дараах саналыг дэвшүүлжээ.

Нэг. Өөрчлөлт шинэчлэлийг баримталж, хөдөлгөгч хүчээ нэмэгдүүлнэ. Талууд бүтцийн өөрчлөлтийг идэвхтэй ахиулж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, дэд бүтцээ харилцан холбох, нийгмийн баталгааны арга барилыг боловсронгуй болгох зэргээр чансаатай хөгжлийг ахиулна. Талууд зах зээлийн хөгжилд ашигтай орчин бүрдүүлж, инновацыг хүндэтгэн хамгаалж, урамшуулах хэрэгтэй. Олон улсын инновацын хамтын ажиллагааг санаачилж, шинэ үр дүн гарган, улам олон улс орон, ард түмэнд хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэжээ.

Хоёр. Цаг үетэй зэрэг урагшлахыг баримталж, глобал засаглалыг боловсронгуй болгоно. Бид олон талт худалдааны тогтолцоог эрчимжүүлж, ДХБ-д шаардлагатай өөрчлөлт хийж, ДХБ-ыг зах зээлээ нээлттэй, хөгжлийг дэмжих зорилгоо үр ашигтай биелүүлдэг болгоно. Банк санхүүгийн аюулгүйн сүлжээний эх үүсвэрийн бүрэн гүйцэд байдлыг баталгаажуулж, олон улсын банк санхүүгийн төлөөлөх чанарыг улам зохистой болгон, дэлхийн эдийн засгийн өнөөгийн бодит байдлыг улам сайн харуулах хэрэгтэй. Талууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулах “Парисын протокол”-ыг хэрэгжүүлж, эрчим хүчний засаглал, байгаль орчны засаглал, дижитал засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.

Гурав. Бэрхшээлийн өмнө нугаралгүй, хөгжлийг боогдуулж байгаа асуудлыг зохицуулна. Хятад улсын улам олон эх баялгийг дайчлан, дэд бүтцээ харилцан холбож, хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэн, зах зээлээ уялдуулж, улам олон орон, бүс нутгийг эдийн засгийн даяаршилд хамруулж, харилцан ашигтай хамтдаа ашиг олоход бэлэн байна. Их хорийн хөгжлийг макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын тэргүүн байранд тавьж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

Дөрөв. Түншийн үзэл баримтлалаар санал зөрөлдөөнөө зохицуулах хэрэгтэй. Их 20-ийн гишүүд хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа. Зарим асуудлаар ашиг сонирхлын зөрөө, үзэл бодлын ялгаатай байх нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн гол нь түншийн үзэл баримтлалаа өндөрт өргөж, харилцан хүндэтгэж, итгэлцсэн байр сууриар, шударгаар зөвшилцөн, адил талаа нэгтгэж, ялгаатай талаа хойш тавин, санал зөрөлдөөнөө сайтар хянан удирдаж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124689020