Хятадын тал Африкт өгсөн амлалтаа бүрэн биелүүлнэ
2019-06-28 16:48:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Их 20-ийн уулзалтын өмнөхөн, 28-нд, Японы Осака хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад, Африкийн удирдагчдын уулзалтыг даргаллаа. Тэрээр: Өнгөрсөн оны 9-р сард Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд уулзалт Хятад Африкийн харилцааг шинэ эрин үед оруулсан билээ. Хятад улс үнэнч дотно үзэл баримтлал, ашиг сонирхлын зөв үзэлтний дагуу Африкт өгсөн амлалтаа бүрэн биелүүлнэ гэжээ.

Ши Жиньпин: Олон улсын хамтын нийгэмлэг Африк дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Африкийн эрэл хүслийг хүндэтгэсний үндсэн дээр НҮБ, олон улсын түншүүд Африкт гурван талын хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид хүсэж байна. Хятадын тал НҮБ зэрэг олон талт индэр дээрээс Африкийн орнуудыг дэмжиж, холбогдох нөөц боломжийг Африкт түлхүү хандуулж, Африкийн бие даан энхийг сахиулах үйл ажиллагаанд НҮБ-ын санхүүжилт өгөхийг ахиулж, Африкийн урт хугацааны тогтвортой байдал, хөгжил дэвшилд үргэлж хүчин зүтгэл үзүүлэх болно гэжээ.

Уулзалтад Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын дарга орон байсан Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса, Африкийн холбооны ээлжит дарга орон Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сиси, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн талын дарга орон Сенегалын ерөнхийлөгч Маки Салл, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцлоо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124685236