Их 20-ийн уулзалтаас дэлхий нийт Хятадыг гол манлайлал болохыг эрмэлзэж байна
2019-06-28 16:51:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Осакагийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 27-ны үдээс өмнө Японы Осака хотноо болох Их 20-ийн удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжингээс мордов.

Хятад улс урт хугацааны турш дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, дэлхийн засаглалыг сайжруулах, эрсдэлтэй тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, том гүрний үүрэг хариуцлагыг үүрэх болно. Өнөөгийн нөхцөлд олон улс БНХАУ-ын дарга Ши Жиньпин Осакагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж буйд ихээхэн анхаарал хандуулж буй. “Миний бие Ши Жиньпин даргыг дээд хэмжээний уулзалтад оролцохыг хүсэн хүлээж байна. Хятад улс нь дээд хэмжээний уулзалтад манлайлан оролцож, дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэх зөвшилцөлд хүрэхийг хүсч байна” гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд ажиллаж байсан, Ямато судалгааны төвийн судлаач Фүжжава Масахиро хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124684836