Хятад-Японы хүмүүнлэгийн солилцооны цуврал үйл ажиллагаа Осакад болов
2019-06-28 16:53:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Осакагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лян Сайюй, Жан Жин/ Ши Жиньпин дарга удахгүй болох гэж буй Осакагийн Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байгаатай холбогдуулан Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хүмүүнлэгийн солилцооны олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Үүнд энэ сарын 22-нд “Хятадын хүүхэлдэйн киноны Япон дахь аялал-Ус бүхнээс ирэв”, 23-нд “Хятадын сэдэвт номын үзэсгэлэнгийн сар”, 25-нд “Дэлхийн эдийн засгийн олон улсын нээлттэй форумыг хамтаар байгуулъя” зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. Эдгээр хүмүүнлэгийн арга хэмжээнүүд нь Хятад Японы харилцаанд шинэ өнгө нэмж, иргэд хоорондын харилцаа, соёлын солилцоонд эерэг үр нөлөө үзүүлж байна.

Дэлхийн эдийн засгийн олон улсын нээлттэй форумыг хамтаар байгуулъя” арга хэмжээг Хятадын шинжлэх ухааны академи, Хятадын өдрийн сонин Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээлэн, Японы Япон-Хятадын шинжлэх ухаан технологи соёлын төвтэй хамтран зохион байгуулжээ. Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны орлогч дарга Гүө Вэйминь хэлэхдээ, “Өнөөгийн дэлхий ертөнц 100 жилд тохиогоогүй их өөрчлөлт дунд оршиж, тодорхой бусын дээр тогтвортой бус байдал илэрхий үзэгдэх боллоо.

Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга маш олон олон улсын чуулга уулзалт дээр эдийн засгийн глобалчлал, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах тухай Хятадын үзэл санаа, Хятадын төсөл, Хятад улсын дэлхийтэй нээлттэй хамтран ажиллах байр суурь зэргийг тодорхойлж, бүх улс орнуудтай нягт хамтран ажиллах, хамтаар хөгжин дэвшихэд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн.

Осакагийн Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга бусад орны төрийн тэргүүн нартай хамтран ажиллах, хөгжин дэвших их төслийг хэлэлцэх юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн хөгжил, эдийн засгийн засаглалыг төгөлдөржүүлэхэд шинэ хүчин зүйл болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124684683