Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжингээс мордов
2019-06-27 16:10:29 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Японы Ерөнхий сайд Ш.Абегийн урилгаар тус улсын Осака хотноо болох Их 20-ийн удирдагчдын XIV удаагийн уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Дин Шюешян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лю Хэ, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нар багтсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124679507