Их 20-ийн тухай
2019-06-27 15:39:45 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Осакагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн сурвалжлагч\ Их 20-ийн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Японы Осака хотод болно.

Их 20-ийн бүлгийг 1999 онд Их 7-гийн Сангийн сайд нарын бага хурлаас санаачлан байгуулсан бөгөөд эдүгээ Хятад, Аргентин, Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Солонгос, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Их Британи, АНУ, Европын холбоо зэрэг 20 орноос бүрдэх болжээ.

Их 20-ийн гишүүн орнууд нь хөгжингүй болон хөгжиж буй орнууд, өөр өөр бүс нутгийн ашиг сонирхлын тэнцвэрийг харгалзан үздэг. Мөн дэлхийн хүн амын 2/3 хувь, газар нутгийн 60 хувийг хамардаг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний дэлхийн 85 орчим хувь, дэлхийн нийт худалдааны 80 хувийг эзэлж байна.

Их 20-ийн анхны үйл ажиллагааны механизм нь Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгчдийн уулзалтын механизмтай байж, тогтмол яриа хэлцэл зохион байгуулдаг байсан. 2008 оны олон улсын санхүүгийн хямралын дараа Их 20-ийн бүлэг удирдагчдын дээд хэмжээний уулзалтаа эхлүүлж, 11 дүгээр сарын 15-нд Вашингтонд анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ. 2009 оны 9 дүгээр сард болсон АНУ-ын Питсбургийн дээд хэмжээний уулзалтаар Их 20-ийг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум болгохоор тохиролцсон.

Одоогийн байдлаар Их 20-ийн механизм нь удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар тэргүүлэн, зохицуулагч болон санхүүгийн сувгийн “Хоёр замын механизм”-ын дэмжлэг болгож, сайд сарын уулзалт, ажлын хэсгээр туслуулсан тогтолцоог нэгэнт бүрдүүлжээ.

Өнөөдрийг хүртэл энэхүү дээд хэмжээний уулзалт 13 дахь удаагаа зохион байгуулагдаад байна. Үүсгэн байгуулагч гишүүний хувьд Хятад улс үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохын зэрэгцээ 2016 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Ханжөүд Их 20-ийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан.

Тус удаагийн дээд хэмжээний уулзалт нь “Инноваци, эрч хүч, холболт, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийг бий болгоё” сэдвээр зохион байгуулагдан, “Хэтийн төлөв, ерөнхий бодлого зохицуулалтын хэрэгжилт, нээлттэй байдлыг өргөтгөх, хүртээмжтэй хөгжих” тухай “Ханжөүгийн зөвшилцөл”-ийг бий болгож, Их 20-ийн хямралын эсрэг урт хугацааны засаглалын механизмын шилжилтийн шинэ чиглэлийг харуулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124679270