Их 20-ийн дээд хэмжээний уулзалт нь Хятадын талын төслийг хүлээж байна
2019-06-27 15:20:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын ардын гадаад харилцааны судлалын хүрээлэнгийн орлогч дарга асан Ван Жэнь

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Осака хотноо болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин дарга оролцоно.

Ши Жиньпин дарга долоо дахь удаагаа Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа буюу даргалж байгаа нь Их 20-ийн хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн засаглал дахь Хятад улсын байрь суурь өндөр байгааг харуулж байна.

Их 20-ийн эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 85 хувийг, хүн ам нь дэлхийн нийт хүн амын 2/3-ыг эзэлдэг. Их 20-ийг дэлхийн эдийн засгийн барометр гэхэд буруудахгүй, Их 20-ийн хандлага нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага болон глобал засаглалын фокусыг харуулж байдаг. Ялангуяа дэлхийн эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт, байгаль орчин зэрэгт хүнд сорилт тулгарч буй өнөөгийн нөхцөлд Осакагийн дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн гарахыг хүсэн хүлээж буй.

Осакагийн дээд хэмжээний уулзалт амжилтад хүрэх нь олон талуудын хамтын хүчин зүтгэл дээр бий болох ба том улс нь илүү үүрэг хариуцлага хүлээх юм. Японыг багтаасан маш олон гишүүн орнууд уг чуулга уулзалтад оролцох гэж буй Ши Жиньпин даргад найдвар тавьж байгаа ба дэлхийн байдалд асар их өөрчлөлт орж буй өнөө цагт Хятадын оюун ухаан болон Хятадын төсөл нь маш их ач холбогдолтой гэж олон улс үзэж байна.

Дэлхийн олон улсууд нэгдүгээрт, Осакагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон глобал засаглалын тухай Хятадын үзэл бодлыг сонсож, өнөөгийн оршин байгаа дэлхийн том асуудлын үндэс шалтгааныг хайж, “судсыг нь барьж жор өгч”, дэлхийн эдийн засгийг удирдан эрүүл тогтвортой хөгжил рүү дагуулахыг хүсч байна.

Хоёрдугаарт, Олон улс болон Их 20-ийн ихэнх гишүүн орнууд Осакагийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс унилатерализм, протекционизм болон бүдүүдэг дээрэнгүй үзлийн эсрэг тодорхой байр суурь дээр зогсож, глобал болон мультилатерализмыг үргэлжлэн дэмжихийг хүсч байна.

Гуравдугаарт, Ши Жиньпин даргын оролцох БРИКС-ийн төрийн тэргүүн нарын уулзалт зэрэг том арга хэмжээнүүд болон зарим орнуудын төрийн тэргүүн нартай уулзах хоёр талт уулзалтын эерэг үр дүнг хүлээж байна.

Осакагийн дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтаас Их 20-ийн механизмыг улам илүү хүчтэй, нөлөөтэй, нэгдмэл болгохыг хүсэн хүлээж байна. Хятад улс нь үүрэг хариуцлага хүлээсэн том улс болсны хувьд энэ удаагийн чуулга уулзалтыг амжилттай явагдахад болон шударга ёс, эрх тэгш байдлыг хамгаалсан олон улсын дэг журамд шинэ хүчин зүтгэл гаргах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124679131